Г.Миймаа: Бүх урсгалаар зураг дарж үз дараа нь өөрийн урсгалдаа нэгд
2019 оны 5 сарын 22

        Бараа бүтээгдэхүүнээ худалдан авагчдад хүргэх гол гүүр болсон зар сурталчилгаа нь үгэн, хэвлэмэл, видео гэхчлэн янз бүрийн төрөлтэй байдаг. Эдгээр зар сурталчилгаануудын дотроос хэвлэмэл буюу гэрэл зурган сурталчилгаануудыг онцлон авч, шилдэг зар сурталчилгааны гэрэл зургуудыг түүвэрлэн бүтээж байгаа нь “Урлан” студи билээ.

        Гэрэл зурагт этгээд сонин, хөгжилтэй, тод хурц өнгө үзэмжтэй зэрэг маш олон янзын загвар, шийдлийг тусгаж, бүтээгдэхүүнээ тодотгож чаддаг “Урлан” фото студийг үүсгэн байгуулсан Г.Миймааг гэрэл зураг сонирхогчид болоод салбарынхан андахгүй биз ээ. Тэгвэл энэ удаа өөрийн гэсэн орон зай, байр сууриа эзэлсэн, харах нүдийг баясгахын хамт сэтгэл хөдөлгөж чадахуйцаар бүтээгдсэн бүтээлүүдийн урлагч “Урлан” студийн захирал олноо Г.Миймаа нэрээр алдаршсан М.Ганзоригтой хийсэн бяцхан ярилцлагыг уншигчид та бүхэнд хүргэж байна.

 

-Зурагчид дотроос хамгийн авьяаслаг нь зар сурталчилгааны гэрэл зурагчид байдаг гэдэг шүү дээ. Та гэрэл зурагтай анх яаж холбогдож байв? Өөрийгөө танилцуулаач.

-Би багаасаа л дүрслэх урлагт дуртай хүүхэд байсан. Тэгээд анх сонирхлоо дагаад ШУТИС-ийн График, дизайны ангид суралцаж, төгссөн. Анх “Ирмүүн” фото студид ажиллаж их зүйл сурч авсан даа. 2008 оноос хойш өдий хүртэл гэрэл зурагтай амьдралаа холбож явна.

-“Урлан” фото студи хэзээ байгуулагдсан бэ? “Урлан” студийн анхны бүтээл нь ямар бүтээл байв?

-Анх 2010 онд студиэ нээж байсан. Анхны бүтээл гэвэл гэр бүлийн хөрөг зураг юм уу даа.

-Танай студийн онцлог, давуу тал нь бүтээгдэхүүний гэрэл зургийг түлхүү авдаг шүү дээ. Яагаад энэ чиглэл рүү илүү орох болов?

-Манай студийн зурагчид ихэвчлэн  график талаараа суралцаж, мэргэшсэн байдаг. Тийм болохоор бүтээгдэхүүний реклам, сурталчилгааны гэрэл зурагт илүү сайн байж чаддаг. Реклам бол бодит зүйлийг байгаагаас нь илүү гоё гаргаж, графикаар өөрчилж, өнгө дизайн нэмж өгдөг зүйл шүү дээ. Энгийн гэрэл зургаас илүү өндөр түвшинд явагддаг гэсэн үг. 
-Сүүлд хийсэн ажлуудаасаа дурдвал?
-Энэ онд нээлтээ хийсэн “Тэнгэрээс буусан од”, “Хийморь”, “Халуун зүрх” зэрэг кинонуудын фостер зургуудыг манайх хариуцаж хийсэн. Одоогоор бол гар утас, пиво, гоо сайхны бүтээгдэхүүний зураг дээр л ажиллаж байна. 
-Таныг өөрийн гэсэн олон шавьтай гэж дуулсан?
-Олон биш ч гэсэн цөөн хэдэн шавь бий. Ихэвчлэн манай студид ирээд л шавь болдог доо. Нэлээн хэд нь студидээ ажиллаж байна. Зарим нь гадаадад амьдарч байгаа даа. 
-Таны зүгээс Монголын гэрэл зурагт дутмаг байгаа зүйлийг юу гэж хардаг вэ?
-Манайд уг нь гэрэл зураг сүүлийн жилүүдэд хурдацтай хөгжөөд байгаа. Гэхдээ мэргэжлийн гэрэл зургийн мэдлэг боловсрол олгодог сургууль гэж бол алга. Яахав интернет хөгжсөн энэ цагт залуус өөрсдөө хичээгээд суралцахад болохгүй зүйл гэж алга даа. 
-Таны зүгээс гэрэл зураг сонирхогчиддоо зориулж зөвлөгөө өгвөл?

-Нэг зүйлд баригдахгүй байж өөрийнхөө давуу талыг олж аваасай гэж хэлмээр байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр би хүний л зураг авах дуртай гээд зөвхөн хүний зураг аваад байх хэрэггүй. Байгаль, юмс үзэгдэл, эд зүйл зэрэг бүхий л зүйлийн зургийг аваад үзвэл тэр дундаас хүний хөргөөс өөр зүйлийн зургийг илүү сайн авч чадаж байж магадгүй шүү дээ. Эцэст нь олон төрлийн зураг дарсных тэр нь туршлага болоод л тэр хүндээ үлдэнэ.  Бүх урсгалаар зураг дарж үз дараа нь өөрийн урсгалдаа нэгд

 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (30)
  • Retweet (12)
  • 11-13 19:36
    Retweet (8)
  • Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-18 19:16
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-18 19:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-18 19:33
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)