Хэн гэдгээр чинь бус, хэний экс байснаар чинь дүгнэнэ
2019 оны 5 сарын 22

        “Алтны магнат” Ц.Мянганбаяр хийсэн бүтээснээсээ илүүтэйгээр хүүхэн, шуухан, болзоо, романсаараа алдаршсан нэгэн гэхэд хилсдэхгүй. Алтны магнатын эхнэрүүд хэмээх клуб байгуулбал голцуу мисс, моделиудаас бүрдсэн хүрээлэн болчихмоор их.

        Энэ удаад хоёр дахь гэргий Х.Азжаргалын тухай цухас дурдья. Х.Азжаргал нэрт зохиолч, сэтгүүлч Д.Хатанбаатар агсны амин хайртай ганц охин. Тунчиг үзэсгэлэнтэй, боломжийн боловсролтой энэ бүсгүй Мянгаа ноёнтны гарыг харахааргүйгүй хагас сая долларын үнэтэй элитүүдийн цэцэрлэг ажиллуулдаг, хөрөнгөлөг бизнесмен хатагтай. Тэр ч утгаараа салсан, сарнисан эхнэрүүдээс нь ганцаараа чаргууцалдаж мөн хөрөнгө мөнгө салгаагүй үлдсэн нь гэлцдэг.  

        Бүсгүй Ц.Мянганбаяраас салснаасаа хойш ахин нэг салалтын нүүр үзэж, эцсийн сонголт нь Харвардын их сургуулийн үндсэн ангийг дүүргэсэн боловсролтой н.Бүүвэй гэх залуутай гэр бүл болсон юм. Нөхөр нь өдгөө уул уурхайн салбарт хүчин  зүтгэж яваа.

        Энэ мэтчилэн Ц.Мянгаагийн эхнэрүүд, нялх амрагууд, залуухан мисс топууд  дундаас ганц бие яваа бүсгүй үгүй. Эндээс үзвэл мань хүн бас ч гэж хаяа сайтай, хамгийн сонирхолтой нь алт, уул уурхай дагасан баячууд араасаа дагуулдаг эрчимтэй болж таарч байгаа юм. Товчхондоо олон эхнэр солих зуураа эхнэрүүдээ нөхөрт гаргаснаараа бас л тэргүүлж яваа гэх үү дээ. Ингээд үзэхээр хувь эмэгтэйг бус хэний экс байснаар нь дүгнэдэг болсон цаг ирсэн бололтой.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (88)
  • 11-20 19:17
    Retweet (39)
  • Retweet (10)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 11-21 10:41
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-21 11:02
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-21 10:44
    Retweet (2)
  • 11-21 10:43
    Retweet (2)
  • 11-21 11:01
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-21 11:24
    Retweet (0)
  • 11-21 11:22
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)