Завхан аймгийн Тэлмэн сумынхан тэргүүлэв
2019 оны 5 сарын 16

Завханы Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчид улсын төрөлжсөн олимпиадын хоёрын даваанд өндөр амжилт үзүүлэв. Олимпиадын хоёрын даваа 14 хичээл, сэтгэх чадварын төрлөөр амжилттай болж өндөрлөжээ.

Тус олимпиадад Тэлмэн сумын Ерөнхий боловсролын сургуулиас 22 багш, нэг нийгмийн ажилтан, 46 сурагч оролцож чамгүй амжилт үзүүллээ. Тухайлбал англи хэлний хичээлээр Ц.Амаржаргал багшийн бэлтгэсэн 12а ангийн сурагч О.Бадамгарав дөрөвдүгээр байр, математикийн хичээлээр Т.Ариунзаяа багшийн бэлтгэсэн 6б ангийн сурагч Д.Энхжин тавдугаар байр, эрүүл мэнд экологийн хичээлээр Б.Нэргүй багшийн бэлтгэсэн 11а ангийн сурагч Б.Анхзаяа дэд байр, технологийн хичээлээр 11а ангийн сурагч П.Балдандорж авто загвараар хоёрдугаар байрыг тус тус эзэлжээ.

Харин 10 дугаар ангийн сурагч Б.Билэгт усан загвараар тавдугаар байр, 5а ангийн сурагч Б.Будрагчаа Монгол бичгийн олимпиадад цэвэр бичигтнээр тус тус шалгарлаа.

Мөн багш нарын олимпиадаас Түүхийн багш Ж.Алимаа дэд байр, химийн багш Б.Нэргүй экологийн илтгэлийн төрөлд тэргүүн байр, технологийн багш О.Баттулга тавдугаар байрт шалгарч түрүү жилийнхээ амжилтыг бататгаад байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтад багш, сурагчид хамтран бэлтгэл ажлаа эхлүүлээд байгаа. Манай сургуулийн хувьд хамран сургалт 90 гаруй хувьтай. Суралцагчдын сурлагын амжилт 89 хувьтай байгаа. Сургуулийн захиргаанаас хүүхдүүдийн сурч боловсрох орчны тохижилтод анхаарахаас гадна өдөрт багш, сурагчдын хамтарсан сонгон секцийг хичээл бүр дээр цагийн хязгааргүйгээр сурагчдынхаа нөхцөл боломжид тааруулан байнга хичээллүүлж  байгаа нь улс, бүс, аймгийн олимпиадад амжилт гаргахад эерэгээр нөлөөлж буй тухайгаа Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургуулиас мэдээлэв.

Багш хөгжлийн төвд цэцэрлэг сургуулийн багш нар харилцан туршлага солилцдог

Харин Тэлмэн сумын цэцэрлэгийн тухайд өнгөрсөн жил 150 хүүхдийн цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор сургуулийн өмнөх боловсролын хамран сургалт өндөр хувьтай болжээ.

Япон Улсын Засгийн газрын 711 сая төгрөгийн буцалтгүй тусламжаар барьсан цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэгчээр “Кэнжикү” ХХК ажиллажээ. Тус компани Тэлмэн сумыг төвлөрсөн халаалт, шугам сүлжээтэй "Жишиг сум" болно гэж тооцоолсон зураг төслийн дагуу ажлаа гүйцэтгэсэн байна.  Анх төсөвлөснөөс нэмэлтээр халаалт, цэвэр ус, худаг, гадна инженерийн шугам сүлжээ зэрэг 200 сая төгрөгийн өртөг бүхий ажлыг мөн хийжээ. Энэхүү санхүүжилтыг БСШУСЯ шийдвэрлэснээр ийнхүү хөдөөгийн хүүхдүүд нийслэл хотын хүүхдүүдийн нэгэн адил дотроо цэвэр, бохир устай, дулаан, тохилог орчинд сурч боловсрох байртай болжээ. Шинэ байртай болсноор хүүхдүүдийн ирц, идэвх сайжирч сургалтын үйл ажиллагаанд үр дүнгээ өгч эхэлсэн, мөн “Багшийн хөгжлийн төв”-тэй болсноор ерөнхий боловсролын сургуулийн багш, цэцэрлэгийн багш нар өөрийгөө хөгжүүлэх, харилцан туршлага судлах боломж бүрэн бүрдсэнийг сургуулийн захирал нэмж дуулгав.

Тус сумын хувьд 1963 онд байгуулсан 55 жилийн түүхтэй 50 хүүхдийн багтаамжтай аж ахуйн аргаар барьсан цэцэрлэгт 120 гаруй хүүхэд хүмүүжиж байжээ. Харин шинэ цэцэрлэгийн барилга ашиглалтад орсноор дөрвөн бүлгээр 135 хүүхэдтэй хичээллэж эхэлж байсан бол өдгөө энэ тоо 100 дахин нэмэгдэж 260 гаруй цэцэрлэгийн насны хүүхдүүд хамрагдаж байгаа аж. Цаашид нэмэлтээр долоо хүртэлх бүлэг нээн ажиллуулж сумынхаа цэцэрлэгийн насны 325 хүүхдийг бүрэн хамруулах зорилготой байгаа аж.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 05-19 21:11
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:26
    Retweet (0)
  • 05-19 20:19
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:18
    Retweet (0)