Элэг бүтэн амьдрал гэдэг улсын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй, анхдагч орчин юм
2019 оны 5 сарын 15

        Дэлхийн гэр бүлийн өдрийг тэмдэглэж Монгол улсын Ерөнхий сайдын ивээл дор "D & S” төв , Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газартай хамтран "Гэр бүлийн уур амьсгал ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” сэдэвт арга хэмжээг зохион байгууллаа. Энэ өдрийг ямар нэгэн баяр ёслол гэхээсээ илүү гэр бүлийн гишvvд ГЭР хэмээх дулаан үүрэндээ хэн нэгнээс, тэр дундаа нэг нэгнээсээ айх аюулгүй, амсах зовлонгүй, амар жимэр аж төрөн сууж чадаж байна уу, гэр бүлийн дотооддоо тулгамдаад буй асуудлаа хамтдаа хэлэлцэн шийдвэрлэж занших зэрэг олон олон асуудлыг хөндөн, гэр бүлийн үнэт зүйлээ үнэлж хүндэтгэж, нандигнадаг өдөр болоосой хэмээн хүсч энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа ажээ. Учир нь гэр бүлийн бүрэн бүтэн байдал, үр хүүхдүүдийн элэг бүтэн амьдрал гэдэг улсын ирээдүйг тодорхойлох хамгийн үнэ цэнэтэй, анхдагч орчин билээ .

        2018 оны байдлаар Монгол улсад 2945 хос шүүхээр гэр бүлээ цуцлуулсан бол, өрх толгойлсон 72 мянга гаруй ээж, мөн 36 мянга гаруй хүүхэд өрөөсгөл гэр бүлд амьдарч байгаа нь эмэгтэйчүүд, ээжүүд энэ асуудалд анхаарал хандуулахад хүргээд байна.

        Асуудлаа сөхөж, тогоо руугаа өнгийж, гэр бүлийн гишүүн бүрийн өмнө юун түрүүн бие биеэ гэх халуун сэтгэл, хаа хүрч юуг туулсан ч хувиршгүй хатан зориг, хамтын зорилго байна уу гэдгээ анзаараасай хэмээн ДЭЛХИЙН ГЭР БҮЛИЙН ӨДӨР Монгол айл бүр, өрх бүхэн жаргалтай байхыг уриалж, өнөөгийн нийгмийн чимээгүй тахал болсон АРХИ архины хэрэглээг хэн нэгнээр хориулж бус, ухаанаараа, сайн дураараа татгалзаж, “ҮГҮЙ” гэж хэлж чаддаг байгаасай гэсэндээ ЭНЭ ӨДРИЙГ ард иргэдээ АРХИГҮЙ ӨДӨР БОЛГОЁ хэмээн уриалсан.

        Энэ жилийн арга хэмжээний тухайд "Айл бүхэн жаргалтай байг" уриан дор, ахмад багш, ажилчид, нийслэлийн бүрэн дунд сургуулиудын төлөөлөл цуглан  зохион байгуулсан бол цаашдаа Монгол орон даяар энэ өдрийн архигүй, хүчирхийлэлгүй “гэр бүл”-дээ цаг гаргаж, халуун дулаан уур амьсгалтай байх өдөр болгон эхлүүллээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:26
    Retweet (0)
  • 05-19 20:19
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:18
    Retweet (0)
  • 05-19 20:15
    Retweet (0)
  • 05-19 20:14
    Retweet (0)
  • 05-19 20:13
    Retweet (0)
  • 05-19 20:12
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:07
    Retweet (0)