“Алтан Жолоо” группийн спортын наадам болж өндөрлөлөө
2019 оны 5 сарын 14

"Алтан Жолоо Групп"-ийн жил үр уламжлал болгон зохион байгуулдаг спортын их наадам өнгөрсөн амралтын өдрүүдэд болж өндөрлөлөө. Найм дахь жилдээ амжилттай зохион байгуулагдсан спортын их наадмыг “Aлтан Жолоо Групп”-ийн Ерөнхийлөгч В.Энхбаатар тэмцээнийг нээн, үг хэлж, группын хамт олон "Спорт бол эв нэгдлийн бэлэг тэмдэг, Эрүүл биед саруул ухаан оршдог"-ийн нэгэн адилаар эрүүл чийрэг, эрч хүчтэй байж, спортод идэвхтэй, авхаалж самбаатай, ажил хөдөлмөртөө амжилт гаргахыг хүсэн ерөөлөө.

Түүнчлэн хамт олны дундаас төрөн гарсан Монгол Улсын Спортын Мастер  Ю.Ялалт,  Гантулга,  Бат-Энэрэл, Гансэлэм нартаа баяр хүргэж, тэмцээний шүүгч Монголын спортын шүүгчдийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга, Улсын шүүгч Ж.Мөнхзаяа, Монгол Улсын шүүгч  Ширээний теннисний спортын мастер Н.Галпүрэв , 100 Буудалт даамын спортын дэд мастер Ч.Дамдинсүрэн , Монголын Олс таталтын холбооны ерөнхий дасгалжуулагч, Улсын начин, Шүүгч-Б.Адъяахүү нартаа мэндчилгээ дэвшүүлсэн юм.

"Алтан Жолоо Групп" нийгмийн хариуцлагынхаа хүрээнд ажилчдынхаа дунд төдийгүй Улсын чанартай спортын арга хэмжээнүүдэд ивээн тэтгэж зохион бaйгуулан ажилладаг. Mонголын хөл бөмбөгийн холбоотой хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг 3 жил дараалан ивээн тэтгэж Хөлбөмбөгийн спортыг хамгийн өндөр шагналын сантай спорт болгож чадсанаараа Монгол улсын Хөлбөмбөгийн хөгжилд түүхэн хувь нэмэр оруулсан юм. Мөн Үндэсний Бөхийн холбоотой хамтран Монгол Улсын Арслан цолонд хүндэтгэл үзүүлэх барилдааныг энэ жил 8 дахь жилдээ зохион байгуулж монгол түмнээ баясгасан “СПОРТ”-д ээлтэй байгууллага билээ.

“Алтан Жолоо Групп” нь нийт долоон охин компани 1500 гаруй ажилчидтай бөгөөд  энэ жилийн тэмцээнд спортын дөрвөн төрлөөр 300 гаруй тамирчин өрсөлдсөнөөс “Арвайн үндэс” компанийн “Хүрхрээ” баг шилжин явах цомын эзэн боллоо. “Амжилтын жолоог хамтдаа” уриан дор “Алтан Жолоо Групп” ажилчдынхаа нийгмийн асуудал болон ажиллах таатай орчин, хамт олонч уур амьсгал бүрдүүлэх зэрэгт өндөр ач холбогдол өгдөг нь тэмцээний зохион байгуулалт болон тэмцээнд оролцсон багуудын амжилтаас харагдаж байлаа.

“Амжилтын жолоог хамтдаа”   

  “Алтан Жолоо Групп”

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-20 22:46
    Retweet (5)
  • 07-20 23:20
    Retweet (2)
  • 07-20 22:09
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-20 22:39
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-20 22:26
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-20 23:47
    Retweet (0)
  • 07-20 23:37
    Retweet (0)
  • 07-20 23:29
    Retweet (0)
  • 07-20 23:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:57
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:38
    Retweet (0)