”ОБ Капитал” ХХК-ийн захирлын хүү хүн амины хэрэгтэн мөн үү?
2019 оны 5 сарын 11

        Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 9-10-нд шилжих шөнө Баянзүрх дүүрэгт байрлах "Мандала" хотхоны орон сууцны 13 давхраас Ц гэх эмэгтэй унаж нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ. Уг хэрэгт холбогдуулан түүний хамтран амьдарч байсан О.Боргилыг гэр бүлийн хүчирхийлэл удаа дараа үйлдсэн, хүн амины хэрэгт хамааралтай байж болзошгүй гэх үндэслэлээр ШШГЕГ-ын харъяа урьдчилсан хорих 461-ангид цагдан хорьж шалгаж байгаа.

        О.Боргилын хувьд "ОБ Капитал" ХХК-ын захирал н.Отгонбаярын хүү юм. О.Боргил цагдан хорих шийдвэрийг цуцлуулахаар Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүгчид гомдол гаргасны дагуу шүүх хурал өчигдөр буюу энэ сарын 10-ны өдөр болов. Шүүх хуралд О.Боргилын хоёр өмгөөлөгч ирж оролцсон байна. Харин шүүх бүрэлдэхүүн түүний өмгөөлөгч нараараа дамжуулан гаргасан цагдан хорих шийдвэрийг цуцлах хүсэлтийг хүлээж аваагүй бөгөөд зургадугаар сарын 10-ны хүртэл цагдан хорихоор болжээ.

        Хэргийг талийгаачийн ар гэрийнхэн нь хамтран амьдарч байсан О.Боргилыг үйлдсэн хэмээн үзэж буй юм. Учир нь О.Боргилыг хамтран амьдарч байх хугацаандаа удаа дараа гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн байж болзошгүй гэж үзээд цагдан хорьсон аж.

        Эх сурвалжийн мэдээлж буйгаар, О.Боргил нь хэрэг гарах үед согтуу байсан гэх ба талийгаачийг тухайн үед зодсон болох нь шүүх эмнэлгийн зарим шинжилгээгээр гарсан гэв. Тодруулбал, одоогийн байдлаар шүүх эмнэлэг дээр олон төрлийн шинжилгээ хийгдэж байгаа ба хэргийн газраас авагдсан цусны толбо, гарын хээ, өмсөж байсан хувцас урагдсан зэрэг байдлыг харгалзан үзэхэд урьдчилсан байдлаар цагдан хорьж шалгах үндэслэлтэй хэмээн үзжээ.

        Талийгаачийн ар гэрийнхэн нь уг хэргийн зүйчлэл буруу байгаад гомдолтой байгаа аж. Түүнийг өндрөөс үсэрсэн амиа хорлосон хэмээн шалгаж байгааг үгүйсгэн санаатай хүнийг алах хэрэгт холбогдуулан шалгах тухайн өргөдлөө өгсөн байна.

        Энэ удаагийн хэрэг ч бас хөрөнгө мөнгөтэй эрхмийн хүүгийн нэр орсон учир "Гадны нөлөөгүй" гэсэн дүгнэлт шүүх эмнэлгээс гарахвий гэж олон нийт сэрэмжлээд байгаа.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (17)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:12
    Retweet (1)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • 07-16 15:25
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)