Эцэг, эх байх үүргээ биелүүлээгүй бол хоёр зуун мянган төгрөгөөр торгох хуулийн заалттай
2019 оны 5 сарын 10

Улсын хэмжээнд сүүлийн гурван жилийн байдлаар 2833 хүүхэд гэмт хэрэг үйлдэж, 4922 хүүхэд гэмт хэрэгт өртөж, хохирсон гэсэн харамсалтай тоон баримт байна. Хүүхэд ихэвчлэн хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг буюу зодолдох, танхайрах, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, залилах, дээрэмдэх гэмт хэрэг үйлдэн шалгагдаж байгаагаас дийлэнх нь 16-18 насных байгаа юм. Харин нөгөө талаас хүүхэд зодолдох, танхайрах, хүчиндэх, хулгайлах, залилах, дээрэмдэх, цахим гэмт хэргийн улмаас хохирч байгаа нь хэтэрхий их байгаа нь эцэг эх бүрийг айдастай амьдруулахад хүргэж буй.

Цагдаагийн байгууллага гудамж талбайд үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй эмзэг цэгүүдийг иргэд, олон нийтийн оролцоотой хяналтад авах зорилгоор “Хүүхэд хамгаалагч” төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамтай хамтран энэ оны тавдугаар сарын 01-ний өдрөөс улсын хэмжээнд хэрэгжүүлж эхлэхээр болжээ.

Учир нь хүүхэд гэр бүлийн орчинд хүчирхийлэлд өртөж байгаа нь дийлэнх тохиолдлыг эзэлдэг ч хичээлээ тараад харих замдаа гэмт хэрэгт өртөж байгаа нь судалгаагаар батлагдсан. Иймд хүүхэд гэмт хэрэгт өртөж болох бүх цэгүүдэд байнгын хяналт тавихаар болсон байна. Харин гэр бүлийн хүрээнд хүүхдийг хүчирхийлэлд өртүүлэхгүйн тулд эцэг эх, асран хамгаалагчдийг нь хуулийн мэдлэгтэй болгох, сургалтанд хамруулж нөлөөлөх арга хэрэглэх зэргээр хүүхдийг өсөж өндийх, амьдрах орчинг нь сайжруулахаар “Зөв тусгал” аянг эхлүүлээд байна.

Хүүхдийг хүчирхийлэгчид нь хуулийн мэдлэггүйн улмаас болон өөрөө бага насандаа хүчирхийлэлд өртөж байсан гэх хоёр үндсэн шинж чанартай этгээдүүд байгааг албаныхан онцлон мэдээлдэг. Ямар үйлдэл, ямар харилцаа нь хүүхдийн эсрэг гэмт хэрэг болох вэ? гэдгийг манай иргэд нарийвчлан сайн мэдэхгүй байдаг. Ийм учраас хүүхдийн хамгаалах хуулийг голлох заалтуудыг сонгон хүргэж байна.

6.20 дугаар зүйл. Хүүхдийн эрхийг зөрчих

1.Хүүхдийн эрхийг зөрчиж

1.1.хүүхдийг хувцас, хоол хүнс, орон байраар зориуд гачигдуулсан

1.2.хүүхдэд эрүүл ахуйн шаардлагад нийцээгүй хоол хүнсний зүйлийг хэрэглүүлсэн

1.3.хүүхдийн сурч боловсрох, хөгжих, эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхийг хязгаарласан бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Хүүхдийг дархлаажуулалт, эсхүл эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх тарилгад хамруулах үүргээ биелүүлээгүй бол хүнийг тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Сургууль, сургуулийн дотуур байр, тэдгээрийн гаднах орчинд сурагч бусад сурагчийг дарамталж, зүй бусаар харьцаж сургуульд суралцах боломжгүй байдлыг бий болгосон бол сургуулийн нийгмийн ажилтан, багшийг арван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, сургуулийн захиргааг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Хүүхдийн эрхийг хангах талаар эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Хүүхдийг хөгжлийн бэрхшээлээс нь шалтгаалан ялгаварлан гадуурхсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

16.11 дүгээр зүйл. Хүүхдийг асран хамгаалах үүргээ үл биелүүлэх

1.Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч хуулиар хүлээсэн асран хамгаалах үүргээ биелүүлээгүйн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ.

2.Энэ гэмт хэргийн улмаас хүүхдийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.

3.Энэ гэмт хэргийн улмаас хүүхэд нас барсан бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ хэмээн заажээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:26
    Retweet (0)
  • 05-19 20:19
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:18
    Retweet (0)
  • 05-19 20:15
    Retweet (0)
  • 05-19 20:14
    Retweet (0)
  • 05-19 20:13
    Retweet (0)
  • 05-19 20:12
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:07
    Retweet (0)