Эрдмийн баяраар нь ҮСЭГ болгохын тулд багшид нь авлигал өгдөг буруу жишиг тогтжээ
2019 оны 5 сарын 9

Мөнгөн хонх жингэнүүлж, сурагчийн дүрэмт хувцсаар жигдрэн сургуулийн хаалгаар анх алхсан зургаан настнууд маань эрдмийн баяраа хийж, 35 үсгийнхээ ард гарлаа. “Маам сүү уу’, “Молом үнээ саав” гээд л амны уншлага болтол давтсаны эцэст уншиж, бичиж сурсан нь тэдний хувьд анхны эрдмийн зэрэг нь юм. Тоолж, уншиж сурсан гэдгээ эцэг, эх, багш нарынхаа урд гарч үзүүлээд 35 үсгийнхээ нэгийг тэргүүндээ залаад зогсоно гэдэг сургуулийн анхны мартагдашгүй дурсамж.

Гэвч өнөөдөр нэг ангид 40-50 сурагч тохой нийлүүлэн суралцаж эрдмийн баяраа тэмдэглэх гэхээр 35 үсэг нь хаанаа ч хүрэлцэхгүй. Ангийн багш нь айлын алаг үрсийг гомдоохгүйн тулд хүүхдүүддээ тоо, дүрс хуваарилж өгдөг байна. Энэ байдал нь эцэг, эхчүүдэд таалагдахгүй, хүүхдээ заавал "А" үсэг болгоно гээд дугтуйтай мөнгө барьж гүйн багш нарыг багагүй сандаргадаг аж. Ер нь жил бүрийн хавар зургаан настангуудад үсэг хуваарилж өгнө гэдэг бага ангийн багш нарын хувьд шүдний өвчин.

Бид гэр хороолол дунд үйл ажиллагаагаа явуулдаг сургуулийн багш нарын бодлыг нь сонсоход "Сүүлийн жилүүдэд аав, ээжүүдийн дунд хэлбэр хөөдөг үзэгдэл хэрээс хэтэрсэн. Хүүхдийнхээ бодлыг сонсохгүй байж өөрийнхөө хүслийг гүйцэлдүүлэхийг хичээдэг. Манай хүүхэд заавал тийм үсэг болно гээд зөрүүдэлдэг. Хэнд ямар үсэг хуваарилж өгөх нь багшийн эрх байдаг. Нэг ангид 40-50 хүүхэд суралцдаг учраас бүх хүүхдүүдэд үсэг хуваарилж өгөх ямар ч боломжгүй. Тиймээс хэлбэр дүрс, тоо болгодог.

Ингэхээр аав, ээжүүд "Манай хүүхэд яахаараа хүний дор орж гурвалжин, дөрвөлжин дүрс болдог юм. Танд хэдэн төгрөг өгвөл манай хүүхдийг үсэг болгох уу" гэж асуудаг. Энэ бол хамгийн буруу. Эцэг, эхчүүд боловсролын салбарт буруу жишиг тогтоож байгаа нь туйлын харамсалтай. Хүүхдээ үсэг болгохын тулд багшид нь хахууль өгөх ямар ч шаардлага байхгүй" гэдгийг хэлж байв.

Хүүхдэдээ зөв үлгэр дууриалал үзүүлэх ёстой эцэг, эхчүүд боловсролын тогтолцоонд шинэ төрлийн авлигалыг бий болгож 35 үсэгт ханш тогтоосон байгаа нь эмгэнэл. Тухайлбал, "А" үсэг нэг саяас 500 мянган төгрөгийн хооронд хэлбэлздэг байна. Үнэгүй олддог нь "Ь, Ъ" гэсэн хоёр тэмдэг. Бусад нь өөр, өөрийн гэсэн үнэлгээтэй байдаг аж.

Эх сурвалж: Medee.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 05-19 21:15
    Retweet (5)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 05-19 21:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 21:15
    Retweet (0)
  • 05-19 21:11
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)