Ч.Өнөрбаяр: Монголд популизм хүчтэй илэрч буй цаг үе нь байх
2019 оны 5 сарын 7

“Эрх зүйт ёс” сангаас зохион байгуулсан “Популизмын төлөөс” орчуулгын уралдааны шагнал гардуулах ажиллагаа өнөөдөр /2019.05.07/ Монгол Улсын их сургуулийн номын сангийн хурлын танхимд боллоо.

Орчуулгын уралдааныг тус сангаас анх удаа зохион байгуулж байгаа бөгөөд Франц, Англи, Орос, Япон зэрэг орны эх сурвалжуудаас орчуулсан нийт 60 гаруй нийтлэл оролцсон байна. Эдгээр нийтлэлээс өнөөдөр 20 тусгай байрыг шалгаруулж, анх удаа зохион байгуулж байгаа учраас эхний гурван байрт өрсөлдөх нийтлэл хараахан байсангүй гэдгийг зохион байгуулагчид онцолсон юм.

Шагнал гардуулах ажиллагааны өмнө “Эрх зүйт ёс” сангийн тэргүүн, хуульч Ч.Өнөрбаяр ярихдаа “Улс төрийн популист шийдвэрийн хор уршгийг цаг хугацаа, эдийн засгийн хувьд улс үндэстнээрээ үүрэх болдог. Энэ асуудлуудыг та бүхний нийтлэлд хөндсөн байх гэж найдаж байна. Учир нь энэ уралдааныг манай сангаас зохион байгуулсан ч шалгаруулалтад манай сангийн төлөөлөл орж ажиллаагүй. Тусдаа мэргэжлийн шүүгчид ажилласан. Бид хэрвээ нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарласан бол байр эзлүүлэхэд амар байсан байх. Тиймээс дараагийн удаа оюутан, судлаач, сэтгүүлч, нийтлэлчдийнхээ дунд нийтлэлийн уралдааныг зохион байгуулах болно” гэдгийг хэлж байв.

“Миний хувьд “Популизмын жор” гэх Германы улс төр судлаачийн нийтлэлийг орчуулж оролцсон. Ер нь популизмын хор уршиг ямар байдаг юм, популист улстөрчид ямар байдгийг судалсан. Мөн маш олон улстөрчдийн жишээ татсан байсан нь анхаарал татсан. Орчуулгыг франц хэлнээс хийсэн. Дэлхийн гол популист улстөрчдийн төлөөлөл бол АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон Герман, Австри Улсын улстөрчдийн нэрийг дурдсан” тухай тусгай байрын шагналт, эрх зүйч мэргэжилтэй Б.Долгорлхам ярилаа.

Ч.ӨНӨРБАЯР: МОНГОЛД ПОПУЛИЗМ ХҮЧТЭЙ ИЛЭРЧ БУЙ ЦАГ ҮЕ НЬ БАЙХ

Ингээд “Эрх зүйт ёс” сангийн тэргүүн, хуульч Ч.Өнөрбаяртай цөөн хором ярилцлаа.

-“Популизмын төлөөс” орчуулгын уралдааныг зохион байгуулах болсон талаар ярихгүй юу?

-Орчуулгын уралдаанд оюутан залуус, судлаач, сэтгүүлч, нийтлэлч гээд сонирхсон бүх хүмүүст нээлттэй байдлаар хоёр сарын хугацаанд материал хүлээн авч, зохион байгуулсан. “Популизмын төлөөс” орчуулгын уралдаанд 60 гаруй нийтлэл оролцож, шалгарсан 20 нийтлэлд тусгай байрын шагнал гардууллаа. Уралдаанд оролцсон нийтлэлүүд маань популизмын төлөөсөөр ард түмэн, улсад ямар их хохирол учирдаг тухай хөндсөн байгаа.

-Уралдаанд оролцож буй орчуулгын нийтлэлүүд популизмын хор уршгийг улс төр, эдийн засаг гээд өөр өөр  салбарт хэрхэн сөргөөр нөлөөлдөг тухай хөнджээ. Ер нь ардчилсан нийгэмд популизм байх нь хэвийн үзэгдэл үү?

– Зарим оролцогчид эдийн засагт популимз хэрхэн сөргөөр нөлөөлж байгааг орчуулсан бол зарим нь ардчилалд, үндсэн хуульд ямар халтай байдаг тухай хөндсөн байна. Ер нь сүүлийн үед Монгол Улсад “Популизм” гэдэг үг моодонд ороод байна шүү дээ. Улстөрчид, сэтгүүлчид их хэрэглэдэг болж. Зарим үед нийгэмд популизм их хүчтэй илэрдэг. Заримдаа их сул илэрдэг .Одоо Монголын нийгэмд популизм хүчтэй илэрч буй цаг үе байж магадгүй. Миний хувьд популизмыг ардчилсан нийгмийн сүүдэр, сорилт гэж харж байгаа. Гэхдээ энэ сорилтыг амжилттай давж чадсан улс орон цаашаа хөгжөөд явдаг.

-Дэлхийн түүхэнд популизмын хор уршгийг хүрсэн түүхээс дурдвал?

-Популистууд асуудлыг дэвэргэдэг хэрнээ шийдлийг орхигдуулдаг. Нийгмийн хамгийн эмзэг асуудлуудыг гарган тавьдаг хэрнээ шийдлийг гаргаж тавьдаггүй. Дэлхий нийтэд популизмын хор уршиг их болоод байна. Бүхэл бүтэн давалгаа үүсээд буй. Хамгийн гол нь популизмын гол төлөөсөөр тухайн улс орны эдийн засаг хохирдог. Эдийн засгийн төлөөс нь хэн гэдгээс үл хамаарч, маш их хор уршигтай. Тийм учраас энэ асуудлын хохирогч нь жирийн иргэд байдаг.

Хамгийн сонгодог жишээ бол Венесуэл улс. Энэ улс популизмын замаар сүүлийн 20 жил явснаар улс орных нь эдийн засаг яаж хохиров. Ямар том тэмцэл болж байна вэ. Энэ кейс нь манай улсад хамгийн том сургамжтай юм болов уу.

Эх сурвалж: News.mn

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-20 22:46
    Retweet (5)
  • 07-20 23:20
    Retweet (2)
  • 07-20 22:09
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-20 22:39
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-20 22:26
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-20 23:47
    Retweet (0)
  • 07-20 23:37
    Retweet (0)
  • 07-20 23:29
    Retweet (0)
  • 07-20 23:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:57
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:38
    Retweet (0)