АТГ-ын шинэ удирдлагуудыг томилсон долоо хоног
2019 оны 5 сарын 4

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар АТГ-ын дарга, дэд даргыг томилсон, “Оюутолгойн ордыг ашиглах хөрөнгө оруулалтын гэрээний хэрэгжилтийг шалгаж санал, дүгнэлт гаргах” үүрэг бүхий ажлын баг санал, дүгнэлтийг хүлээлгэн өгсөн, Засгийн газраас Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчлэх шийдвэр гаргасан зэргээр өнгөрч буй долоо хоногт Монголын улс төрд үйл явдлууд өрнөв.  Ингээд  өнгөрч буй долоо хоногт өрнөсөн үйл явдлыг тоймлон хүргэж байна. 

АТГ-ын шинэ удирдлагууд үүрэгт ажлаа хүлээн авлаа

УИХ-ын чуулганы энэ сарын 2-ны ээлжит хуралдаанаар Ерөнхийлөгчийн саналын дагуу Авлигатай тэмцэх газар /АТГ/-ын даргаар З.Дашдавааа, дэд даргаар Ж.Батсайхан нарыг томиллоо.

АТГ-ын дарга Х.Энхжаргал, дэд дарга Ц.Нямдорж нарын нөхөн томилгооны бүрэн эрхийн хугацаа 2017 оны 11 дүгээр сард дууссан хэмээн үзэж, Ерөнхийлөгч Х.Баттулга тус газрын шинэ дарга, дэд даргыг томилох саналаа УИХ-д хүргүүлсээд байсан юм. Чуулганы нэгдсэн хуралдаанд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд нэр дэвшигчдийн ажил байдлын тодорхойлолтыг танилцуулж, тус албан тушаалд томилогдох шаардлагыг бүрэн хангасныг онцолсон юм.

Улс төрчид оффшор бүсэд мөнгө хадгалсан асуудал, “60 тэрбум”-ын хэрэг, ЖДҮХС-гийн зээлийн асуудлаас эхлээд олны анхаарлын төвд байгаа томоохон хэргүүдийг шуурхай судлан шийдвэрлэх шаардлагатай гэдгийг чуулганы хуралдааны үеэр УИХ-ын гишүүд нэр дэвшигчдэд захив. Түүнчлэн мөрдөгч нарын орон тоог нэмэх, цалин, хангамжийг сайжруулах, улс төрөөс хараат бус ажиллах хэрэгтэй гэдгийг захиж байлаа. Нэр дэвшигч нар ч хуулийн хүрээнд шуурхай ажиллаж, олны анхаарлын төвд байгаа хэргүүдийг судлан шийдвэрлэж, улс төрөөс хараат бус байхаа илэрхийлсэн.

Чуулганаар АТГ-ын даргаар З.Дашдавааг томилохыг 94.6 хувиар, дэд даргаар Ж.Батсайханыг 85.7 хувиар тус тус дэмжив. Хуралдааны дараа З.Давшдаваа, Ж.Батсайхан нар АТГ-ын өмнөх удирдлагуудаас тамгаа гардаж, үүрэгт ажилдаа орлоо.

 

АТГ-ын шинэ дарга З.Дашдаваа нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Хэнтий аймгийн Цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Баянгол дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгч, эрүүгийн төлөөлөгч, Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, Говь-Алтай аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн дарга, дүүргийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн хэлтэст Эрүүгийн тасгийн даргаар ажиллаж байжээ. Мөн Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтэст тасгийн дарга, хэлтсийн дарга, Хууль сахиулахын их сургуулийн Цагдаагийн сургуулийн захирал, Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, Цагдаагийн ерөнхий газрын Дэд даргаар ажиллаж байсан юм.

Хөгжлийн банкны ТУЗ-ийг шинэчилнэ

 

АТГ-ын дэд дарга Ж.Батсайхан нь хуульч мэргэжилтэй, хууль зүйн ухааны доктор цолтой. АТГ-ын Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн дарга, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын дэд даргаар тус тус ажиллаж байжээ.

Засгийн газрын энэ сарын 3-ны хуралдаанаар, ТУЗ-ийн бүрэлдэхүүнийг шинэчлэх, банкны менежментийг олон улсын туршлагатай багт хариуцуулах асуудлыг судлан шийдвэрлэхийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэд даалгав. Мөн арилжааны банкуудын санхүүжүүлэх боломжтой төсөлд бага хүүтэй зээл олгож байгааг нэн яаралтай зогсоож, томоохон төсөл, хөтөлбөрийг санхүүжүүлж байхыг Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөлд даалгасан юм.

Оюутолгойд хийсэн шалгалтын дүнг хүлээлгэн өглөө

2012-2016 онд "Чингис", "Самурай", "Евро" бонд болон бусад эх үүсвэрээс аж ахуйн нэгжүүдэд зээл олгосон албан тушаалтныг хууль хяналтын байгууллагаар шалгуулах, зээлээ хугацаанд нь төлөөгүй компанийн зээлийг төлүүлэх, шаардлагатай бол хуулийн байгууллагад хандахыг мөн үүрэг болголоо.

Засгийн газрын 2019 оны 76 дугаар тогтоолоор байгуулагдсан Ажлын баг Хөгжлийн банкинд шалгалт хийж 62 зөрчил, дутагдал илрүүлсэн байна. Эдгээрийг арилгах, шалгалтын мөрөөр арга хэмжээ авах, шалгалтаар өгсөн санал, зөвлөмжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр төлөвлөгөө боловсруулан ажиллаж, гуравдугаар улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Төлөөлөн Удирдах зөвлөлд даалгасан юм.

Эх сурвалж: Montsame.mn

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 05-19 21:11
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:26
    Retweet (0)
  • 05-19 20:19
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:18
    Retweet (0)