Жийгээ нэг л өөр
2019 оны 5 сарын 4

Завхан аймгийн Тосонцэнгэл сумын уугуул, Монгол Улсын Филармонийн Морин хуурын чуулганы концейртмейстр, удирдаач, морин хуурч Нанзаддоржийн Жигжиддорж. Урлагийнхан түүнийг Жийгээ хэмээн дууддаг. Жийгээ 25 нас хүрэхдээ Бээжингийн Их театр, Солонгосын Үндэсний их театр, Оросын Большой театр, Франц дахь Юнескогийн танхим, Нью-Йорк дахь НҮБ-ын хурлын их танхим гээд дэлхийн гурван том тайзнаа гарч, морин хуур хөгжмийн гайхамшгийг хүн төрөлхтөнд сонордуулсан азтай аавын хүү. Түүн шиг олон олон залуус морин хуур тоглож, оркестр гоцолж буй.

Гэхдээ Жийгээ нэг л өөр. Ямартаа л “Төгөлдөр” сангийн тэргүүн Х.Отгонтуяа хүртэл зөвхөн түүнийг онцолж, бие даасан тоглолтыг нь ивээн тэтгэж байхав. 
Түүний авьяас дан ганц Монголдоо бус дэлхийд ч үнэлэгдэн, танигдсан байдаг. АНУ-ын Төрийн Департмент болон Нью-Йоркын “Found Sound Nation” байгууллагын санаачилгаар зохион байгуулдаг “One beat”-д сонгогдсон анхны монгол нь Жийгээ. Дэлхийн 24 орны шилдэг уран бүтээлчид уригдан, Orlando, Atlantic City of Arts Center-т хамтарсан уран бүтээлээ толилуулж, том хотуудаар аялан тоглолт хийсэн нь Жийгээ. Төрсөн авьяас, төрөлхийн буян хишиг гэж энэ биз ээ. Эгэл жирийн гэр бүлд төрсөн тэрээр 4 настайдаа хуурдаж буй хүнийг зурсан нь түүний амьдралын ирээдүйн замналын зөгнөл байжээ. Өдгөө тэр зургийг нь түүний аав ээж нандигнан хадгалдаг гэнэ лээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 05-19 21:15
    Retweet (5)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 05-19 21:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 21:15
    Retweet (0)
  • 05-19 21:11
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)