Алт худалдан авалт өсчээ
2019 оны 5 сарын 4

Монголбанк өнгөрсөн дөрөвдүгээр сард 1.1 тонн алт худалдан авчээ.

Энэ нь өнгөрсөн оныхоос 101 кг-аар илүү буюу Төвбанкны худалдан авсан алт 10 хувиар нэмэгдсэн дүн юм. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 9 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны салбар 3 кг алт худалдан авчээ.

Худалдан авалт ийнхүү өссөнийг УИХ-ын ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь болгосонтой холбон тайлбарлаж байна.

УИХ-ын энэ оны гуравдугаар сарын 26-ны ээлжит бус чуулганаар Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг баталж, алтны ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг таван хувь  болгосон. Тус хуулийг УИХ-ын албан мэдээлэл болох "Төрийн мэдээлэл" сэтгүүлийн гуравдугаар сарын 28-ны өдрийн 13 дугаарт нийтэлсэн бөгөөд төрийн мэдээлэлд нийтэлснээс хойш 10 хоногийн дараа буюу дөрөвдүгээр сарын 8-наас дагаж мөрдөж эхэлжээ.

Дөрөвдүгээр сарын байдлаар нэг грамм алт худалдан авах Монголбанкны дундаж үнэ 108.757.36 төгрөг байв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (16)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • Retweet (3)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:26
    Retweet (0)
  • 05-19 20:19
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:18
    Retweet (0)
  • 05-19 20:15
    Retweet (0)
  • 05-19 20:14
    Retweet (0)
  • 05-19 20:13
    Retweet (0)
  • 05-19 20:12
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 20:07
    Retweet (0)