Нөхрийнхөө хоолойг боож амь насыг нь хохироожээ
2019 оны 5 сарын 4

Сэлэнгэ аймгийн Шаамар сумын хоёрдугаар багт эхнэр нь нөхрөө хоолойг нь боож амь насыг нь хохироогоод, цагдаад “амиа хорлосон” хэмээн дуудлага өгсөн онц ноцтой хэрэг гарчээ.

Тодруулбал, өнгөрөгч дөрөвдүгээр сарын 23-ны өдөр 18.00 цагийн орчимд тус суманд оршин суух 28 настай эмэгтэй Н нь нөхөр болох 26 настай Ө-г хоолойг нь даавуугаар боож амь насыг нь хохироосон байна. Улмаар хэргийн ул мөрөө баллаж цагдаад дуудлага өгөхдөө “Гаднаас орж ирэхэд манай нөхөр өөрийгөө боож амиа хорлосон байдалтай нас барсан байна” хэмээн худал мэдээлэл өгсөн байна. Мэдээллийн дагуу Сэлэнгэ аймгийн цагдаагийн бүрэлдэхүүн шинжээч эмч байлцуулан хэргийн газрын үзлэг шинжилгээ хийсэн аж.

Талийгаачийн биед үзлэг хийснээр урьдчилсан байдлаар гадны нөлөөтэй нас барсан байсан нь тогтоогджээ. Мөрдөн шалгалтын явцад задлан шинжилгээний хариу болон бусад хэрэгт хавсаргасан нотлох баримтад үндэслэн талийгаачийг эхнэр нь даавуугаар боож алсан болох нь хөдлөшгүй баримтаар нотлогджээ.

Ийнхүү нөхрийнхөө амийг онц ноцтой аргаар хөнөөж, хэргийн ул мөрөө баллаж улмаар худал мэдүүлэг өгсөн сэжигтэн эмэгтэй Н-ийг цагдан хорьжээ. Түүнийг хүнийг санаатай алсан хэргээр саатуулан мөрдөн шалгалтын ажиллагаа үргэлжилж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-20 22:46
    Retweet (5)
  • 07-20 23:20
    Retweet (2)
  • 07-20 22:09
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-20 22:39
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-20 22:26
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-20 23:47
    Retweet (0)
  • 07-20 23:37
    Retweet (0)
  • 07-20 23:29
    Retweet (0)
  • 07-20 23:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:57
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:38
    Retweet (0)