“Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форум боллоо
2019 оны 5 сарын 3

1991 оны энэ өдөр Намибийн нийслэл Виндхук хотод Африкийн орнуудын чөлөөт хэвлэлийн төлөөлөгчид чуулж, дэлхийн улс орнуудад хэвлэлийн эрх чөлөөг хангахыг уриалж байжээ. Түүнээс хойш НҮБ-ын Ерөнхий Ассамблейн шийдвэрээр 1993 онд жил бүрийн тавдугаар сарын 3-ны өдрийг Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр болгон тэмдэглэх шийдвэр гаргасан юм. 

Энэ өдрийг тохиолдуулан, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэл /МСНЭ/-ээс  “Хараат бус сэтгүүл зүй” үндэсний форумыг Соёлын төв өргөөнд зохион байгууллаа. Энэ удаагийн форумыг “Ардчиллын төлөө хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй” сэдвээр тэмдэглэж байна.

Хэвлэл мэдээллийн үндэсний форумд оролцогчдод Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга Г.Занданшатар, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар илгээлт явуулсныг Ерөнхийлөгчийн зөвлөх Г.Уянга, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга С.Батбаатар,  Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн ахлах референт Ө.Золбаяр нар уншиж танилцуулсан юм. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 05-19 21:15
    Retweet (5)
  • 05-19 20:42
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 05-19 20:35
    Retweet (2)
  • 05-19 19:51
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 05-19 21:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 05-19 21:15
    Retweet (0)
  • 05-19 21:11
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)