Олон хүүхэдтэй эхийн тэтгэврийг нэмэх хуулийн төслийг дэмжлээ
2019 оны 4 сарын 13

УИХ-ын чуулганы үдээс хойшх хуралдаанаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэв.

УИХ-ын нэр бүхий 11 гишүүний өргөн мэдүүлсэн уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ц.Гарамжав танилцуулав. 1990 онд баталсан Тэтгэврийн хуульд, "Төрүүлсэн болон үрчлэн авсан 4 ба түүнээс дээш хүүхдээ өсгөж хүмүүжүүлсэн эхчүүд 20-иос доошгүй жил ажилласан бол нас харгалзахгүйгээр тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй" гэжээ. Хуулийн энэхүү заалтыг хэрэгжүүлснээр, 1991 онд 32.8 мянган эх тэтгэвэр тогтоолгосон бөгөөд 280-300 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа юм. Тиймээс дээрх хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэвэр тогтоолгох эхчүүдэд улсын дунджаар тооцон тэтгэвэр олгохоор хуулийн төсөлд тусгасан байна. Одоогоор дундаж тэтгэврийн хэмжээ 342 мянган төгрөг байгаа юм.

Хуулийн төслийн хэлэлцүүлгийн үеэр УИХ-ын гишүүн Д.Ганболд тэтгэврийн зээлийн хүүг бууруулах шаардлагатай гэдгийг хэллээ. Энэ нь ахмадуудын амжиргааны түвшинг дээшлүүлэх боломжийн эхний алхам гэдгийг дурдсан юм.

Ийнхүү санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 59.5 хувь дэмжиж, хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (88)
  • 11-20 19:17
    Retweet (39)
  • Retweet (10)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • 11-21 10:41
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-21 11:02
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-21 10:44
    Retweet (2)
  • 11-21 10:43
    Retweet (2)
  • 11-21 11:01
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • 11-21 11:24
    Retweet (0)
  • 11-21 11:22
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)