Хотын дарга С.Амарсайхан АТГ-д шалгагдана
2019 оны 4 сарын 10

Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороонд ИТХ-ын төлөөлөгчийг сонгох дахин сонгууль өнгөрсөн сард болж МАН ялалт байгуулсан билээ.Сонгуульд ялалт байгуулсан төлөөлөгчдийг батламжилж, ИТХ-ын төлөөлөгчийн түр үнэмлэхийг нь өгсөн.

Харин 19 дүгээр хорооны сонгуульд өрсөлдөж ялалт байгуулсан Б.Галхүү нь сонгуулийн сурталчилгааны үеэр мөнгө тарааж, хууль зөрчсөн нь нотлох баримтаар илчлэгдсэн тул түүнд түр үнэмлэх олгосон 20 дугаар тогтоолын хэрэгжилтийг түдгэлзүүлэх шийдвэрийг шүүхээс гаргасан юм.

Баянзүрх дүүргийн 19 дүгээр хорооны дахин сонгуультай холбоотойгоор үүссэн нөхцөл байдлын талаар тус дүүргийн Засаг дарга асан Д.Пүрэвдаваа, ИТХ-ын дарга Ш.Ганчимэг, хуульч Д.Оросоо нар мэдээлэл хийлээ.

Баянзүрх дүүргийн Засаг дарга Д.Пүрэвдаваа “Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр хороонд нэр дэвшигчид эрүүгийн гэмт хэрэг үйлдэж байсан танхай этгээдүүд. Тус дүүргийн МАН-ын хороонд хүн зодож хууль шүүхийн байгууллагаас ял сонссон хэд, хэдэн гишүүн бий” гэсэн юм.

Харин хуульч Д.Оросоо “ Нэгдүгээрт, Баяндүрх дүүргийн 10, 19 дүгээр хорооны дахин сонгууль болох ёсгүй байсан. Сонгуулийн тухай хуулинд Үндсэн хууль зөрчсөн нэг заалт бий. Энэ заалтыг Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хууль зөрчсөн гэж дүгнэлт гаргаад түдгэлзүүлсэн байсан. Түдгэлзсэн заалтаар дахин сонгууль явууллаа. Тэгэхээр энэ хууль шүүхээр хүчингүй болно. Тодруулбал, нэгэнт сонгогдсон төлөөлөгчийг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасах нь Үндсэн хууль зөрчсөн байна гэдгийг Үндсэн хуулийн цэцээс дүгнэсэн байна.

Хоёрдугаарт, Хотын дарга С.Амарсайхан НИТХ-ын даргаар ажилаж байхдаа Баянзүрх дүүргийн засаг даргаар ажиллаж байсан Т.Баясахийг өөрөө өргөдлөө өгсөн мэтээр худал мэдээлэл тараан ажлаас нь чөлөөлсөн. Гэтэл Т.Баясах нь өргөдлөө огт өгөөгүй. Өгсөн мэтээр мэдээлэл тарааж оронд нь Э.Бат-Амгаланг батламжилсан.

Дүүргийн ИТХ-ын хэсэг бүлэг төлөөлөгчид хаа нэг газар хууль бусаар хуралдаж Э.Бат-Амгаланг Нийслэлийн Засаг даргаар томилох шийдвэрийг гаргасан байсан. Үүнийг С.Амарсайхан батламжилсан. Уг асуудлыг АТГ-д шалгуулахаар өгсөн байгаа. С.Амарсайхан нь албан тушаалын давуу байдлаа ашиглан хууль бус шийдвэр гаргасан байна. Ингэж улаан, цагаан эрх мэдлийн төлөө дайрч, шийдвэр гаргаж болохгүй.

Гуравдугаарт, өнгөрсөн сард болж өнгөрсөн дахин сонгуультай холбоотой асуудлаар нийслэлийн захиргааны хэргийн шүүхэд захиргааны хэрэг үүсээд төлөөлөгчөөр сонгогдсон хүнийг зөвшөөрсөн тогтоол, түр үнэмлэх зэргийг түдгэлзүүлэх шийдвэр гарсан. 4 сарын 4-ны өдөр шүүгчийн захирамжаар нэг төлөөлөгчийнх нь түр үнэмлэхийг түдгэлзүүлсэн. Түдгэлзүүлсэн байхад энэ төлөөлөгчийг сонгогдсон мэтээр тайлбар хийгээд явж байна. Уг асуудлаар шүүх дээр мэтгэлцээд явъя. Шүүх хуралд ирэхгүй мөртлөө тамгын газрын байранд очоод сандал, ширээ албан өрөөг нь булаах гээд байж болохгүй” гэлээ.

Тэд Баянзүрх дүүргийн үйл ажиллагаа хэвийн ядагдаж төрийн үйлчилгээг иргэдэд хэвийн олгож байна. МАН-ын төлөөлөгчид энд, тэндээ тусдаа хууль бус хуралдаж янз бүрийн шийдвэр гаргалгүй шүүхийн байгууллагын өмнө нүүр тулж мэтгэлзэхийг уриалж байна. Тамгын газрын байранд очиж элдэв асуудал үүсгэлгүй ажиллахыг мөн уриалсан юм.

Дүүргийн ИТХ-ын тамга, тэмдэг Ш.Ганчимэг даргад байгаа аж.

Баянзүрх дүүргээс 2016 оны сонгуулиар УИХ-д МАН-аас дөрвөн хүн сонгогдсон. Нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд Баянзүрх дүүргээс долоон төлөөлөгч МАН-аас, хоёр төлөөлөгч АН-аас сонгогдсон. Намар нь болсон орон нутгийн сонгуулийн дүнгээр 41 мандаттай Иргэдийн төлөөлөгчдийн сонгууль болсноос АН 22 суудал авч ялалт байгуулсан. Харин МАН 19 суудал авч цөөнх болсон сонгуулийн дүн гарсан.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (11)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • 09-20 09:14
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)