Сүхбаатар дүүргийн мэргэжлийн хяналтын ажилтан хүчингийн хэрэгт холбогджээ
2019 оны 4 сарын 9

Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн дарга М.Баасандорж нь ажлынхаа газрын улсын байцаагч эмэгтэйг хүчиндэхийг завдсан гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдээр гарч эхэлсэн билээ.

Хэргийг тодруулбал, тус дүүргийн мэргэжлийн хяналтын дарга биш улсын байцаагч эрэгтэй ариун цэврийн өрөөнд байгууллагынхаа ажилтан улсын байцаагч эмэгтэйд хүч хэрэглэж хүчиндэхийг завдсан гэх мэдээлэл ирсэн.

Энэ талаар хохирогч эмэгтэй холбогдох цагдаагийн байгууллага болон Мэргэжлийн хяналтын газарт өргөдөл гаргасан байна. Харин хүч хэрэглэн эрхшээлдээ оруулахыг завдсан гэх дуудлага мэдээллийн дагуу Сүхбаатар дүүргийн цагдаагийн бүрэлдэхүүн хэргийг газарт очиж үзлэг шалгалт хийсэн аж.

Хэргийн газарт ажилласан цагдаагийн алба хаагчид бусдыг хүчиндэхийг завдсан гэх үйлдлийг хэрэг бүртгэл хийхээс татгалзжээ. Учир нь ямар нэг хүч хэрэглэсэн болон хүчиндэх үйлдэл, ёс бус авир, гэм хор учруулаагүй байна хэмээн үзсэн байна. Эх сурвалжийн мэдээлж буйгаар дээрх ажилтнууд ажлын байран дээрээ архидан согтуурч улмаар дээрх үйлдлийг гаргасан бөгөөд ажилтнуудаас тайлбар мэдүүлэг авч, бүх үйлдлүүдийг нь шалгасан гэв. Шалгалтаар хүчиндэхийг завдсан хэрэг тогтоогдоогүй гэсэн тайлбарыг холбогдох байгууллагаас өгч байна.

Иймээс хэргийг хаах саналтайгаар Сүхбаатар дүүргийн прокурор руу шилжүүлжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (10)
  • 07-16 16:12
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:49
    Retweet (0)
  • 07-16 16:45
    Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)