Манай улсын 50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх зөвшөөрлийг Хятад улсын компанид өгөх талаар хэлэлцжээ
2019 оны 4 сарын 8

Манай улсын 50 га газарт хүлэмжийн аж, ахуй эрхлэх зөвшөөрлийг БНХАУ-ын төрийн өмчит Тяньжинь фүүдс компанид олгох асуудлыг өнгөрсөн сарын 27-ны өдрийн /2019.03.27/ НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцсэн байна. ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнийн ахлах зөвлөх О.Бат-Найрамдалаар ахлуулсан ажлын хэсгээс НИТХ-д чиглэл өгсний дагуу Хотын дарга С.Амарсайхан өөрийн нэр дээр тус асуудлыг оруулж хэлэлцүүлжээ.

Ингэхдээ нийслэлээс 50 га газраа 1.5 тэрбум төгрөгөөр үнэлэн Таньжинь фүүдс компанид олгоно гэсэн байна. Харин Таньжинь фүүдс компани энэхүү 50 га газарт 40 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийж хүлэмж байгуулж ажиллахаар төлөвлөж байжээ.

БНХАУ-ын 96.4 хувийн хөрөнгө оруулалттайгаар байгуулагдах энэхүү хүлэмжид хятадууд орчин үеийн технологиор хүнсний ногоо тариалан, нийслэлийн хүн амыг хангах, улмаар гадаад зах зээлд нийлүүлэх зорилготой бөгөөд тус компани хүлэмжийнхээ ажилд монгол ажилчид авна гэдгээ ч илэрхийлж байсан гэв.

Монгол улс, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Улаанбаатар, Таньжин хот хооронд 10 ажил хийхээр төлөвлөсний нэг нь энэ бөгөөд бусад есөн ажил нь юу болох нь одоогоор тодорхойгүй байгаа юм.

50 га газар нь Монгол улсын нийт хүлэмжийн 90 хувьтай тэнцэнэ. Тэгэхээр хүлэмжийн аж, ахуйн 90 хувьд нь хятадууд үйл ажиллагаа явуулбал дотоодын жижиг, дунд бизнес эрхлэгч, аж, ахуй нэгжүүдийг татан унагах эрсдэлтэй учраас уг асуудал НИТХ-ын тэргүүлэгчдээр дэмжигдээгүй байна.

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (14)
  • Retweet (7)
  • 11-20 22:56
    Retweet (7)
  • 11-21 09:58
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-21 09:52
    Retweet (2)
  • 11-21 10:08
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-21 10:23
    Retweet (0)