Оюутнууд тайван жагсаал хийхээ мэдэгдлээ
2019 оны 4 сарын 4

Монголын оюутны байгууллагууд нэгдэж өчигдөр хэвлэлийн хурал хийлээ. Тэд "Сурлага, урлагийн амжилт гаргасан оюутнуудад 70,200 төгрөг олгохыг сэргээх хэрэгтэй.2019-2020 оны хичээлийн жилд их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийн нэмэгдлийг эсэргүүцэж байна. Мөн автобусны хөнгөлөлтийн картны зорчих эрхийг нэмэгдүүлэх шаардлагатай" хэмээн ярилаа.

Дээрх гурван асуудлаар 2019 оны дөрөвдүгээр сарын 4-нөөс эхлэн оюутнуудаас санал асууж, гарын үсэг цуглуулах аяныг эхлүүлэх юм байна. Ингээд 4 дүгээр сарын 5-нд оюутнууд тайван жагсаал хийх тухай мэдээллээ.

Монголын Их, Дээд сургуулийн оюутны байгууллагууд нэгдэж энэ сарын 1-нд Төрийн ордонд “Оюутны хөгжил, тулгамдаж буй асуудал, сайжруулах арга зам” сэдвээр нэгдсэн хурал зохион байгуулжээ. Энэ үеэр оюутнуудад төрөөс олгогддог тэтгэлэг, тусламж, хөнгөлөлтүүд жилээс жилд хасагдаж, буурч байгаад оюутнууд бухимдалтай байгаа гэдгийг нийт төлөөлөгчид илэрхийлсэн байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 06-25 13:54
    Retweet (26)
  • Retweet (19)
  • Retweet (19)
  • Retweet (18)
  • 06-26 00:00
    Retweet (14)
  • 06-25 14:06
    Retweet (12)
  • Retweet (10)
  • Retweet (7)
  • 06-26 01:23
    Retweet (6)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (5)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)