” HIGH FEELING ” хамтарсан модерн балетын тоглолт энэ сарын 4, 5-ны өдөр тоглогдоно
2019 оны 4 сарын 3

        УДБЭТ - ийн хамт олон 2019 онд гадаад харилцаа хамтын ажиллагаагаа өргөжүүлэх зорилгоор БНСУ - ийн " WISE " балет театртай хамтран " HIGH FEELING ” тоглолтыг энэ сарын 4, 5-ны өдөр зохион байгуулахаар болжээ.  “ Wise ” балет театр нь Солонгос улсад анх 2005 оноос тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж ирсэн бөгөөд жилдээ гадаад болон дотоодын 80 гаруй балет тоглолтуудыг явуулдаг байгууллага юм .  БНСУ - ын уран бүтээлчид 2019 оны 04 - р сарын 02 - ноос 06 - ны өдрүүдэд нийт 23 хүний бүрэлдэхүүнтэй Монгол улсад ирж манай театртай хамтарсан “ HIGH FEELING тоглолтын зохион байгуулах гэж байна.

" HIGH FEELING " хамтарсан модерн балетын тоглолт нь орчин үеийн шинэ шилдэг бүтээлүүдээс бүрдэж байгаа юм . Тус тоглолтын онцлог бүтээлүүдээс дурьдвал :

1. Les Movement ( Ким Юун Гёл - дэглэлт ) Энэхүү бүжгийн тавилт нь балет бүжгийн уран хөдөлгөөнүүдийг хөгжмийн аятай хослуулан өрнөж буй үйл явдал , түүний мэдрэмжийг бүжигчид болон үзэгчдэд илүү ихээр таниулахыг эрмэлзсэн бүтээл юм . “ Les Movement ” нь 2014 онд дэглэгдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл тоглогдсоор байна . Мөн энэ хугацаанд бүжгийн дэглэлтийг нэлээдгүй шинэчилж бүсгийн хүнд элементүүдийг нэмсэн нь энэ бүтээлийг илүү сайн бүтээл болгосон .

2 . intermezzo ( Жү Жэ Мэн ) Өчигдөр өнөөдрийн ялгаа үл харагдах нэг хэв маягын амьдралд өөрийгөө танихаа больтлоо мартаж хүн хоорондын харилцаа , сэтгэл хөдлөлөөс зугтаж хуурамч зүйлруу Тэмүүлж буй хүн болж хувирна

3 . Utopia ( КИМ СУН Мин ) Wise Ballet театрын бүжиг дэглээч Ким Сун Мин нь энэ эргэх орчлонд хүн бүр өөрийн хүсэл зорилгыг гүйцэлдүүлэх , аз жаргалтай амьдрах дэлхий ертөнц төсөөллийн ертөнцийг би болгож түүнээсээ санаа авч энэхүү бүтээлийг дэглэсэн .

4 . Хюго Вера “ Диваажин энд байна ” балетын хэсгээс тоглогдох аж. 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-23 09:24
    Retweet (8)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 04-23 09:56
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:44
    Retweet (1)
  • 04-23 09:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 10:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 10:13
    Retweet (0)