Ё.Баатарбилэг: Багш нарын илүү цагийн цалинг бүтнээр нь олгох асуудал шийдвэрлэгдсэн
2019 оны 4 сарын 3

        Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг мэдээлэл өглөө. Тэрбээр "Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар цэцэрлэгийн багш нарын илүү цаг ажилласан хөлсийг тооцож олгох асуудлыг шийдвэрлэлээ. Цэцэрлэгийн багш нар 7 хоногт дунджаар 40 орчим илүү цаг ажилладаг гэж тооцдог. Үүнээс 16 цагийнх нь илүү цагийн мөнгийг тооцож олгож байсныг бүтнээр нь буюу 7 хоногт 40 цаг ажилласан хөлсийг нь олгох боломжтой боллоо. Өнгөрсөн нэгдүгээр сараас хойшхи илүү цаг ажилласан мөнгийг нөхөж олгоно.

        ЕБС-ийн багш нарт мөн илүү цагийн хөлс тооцогддог. Тодруулбал, мэргэжлийн багш дутагдалтай тохиолдолд, ялангуяа хөдөө орон нутагт мэргэжлийн багш дутагдалтай нөхцөлд багш нар илүү цаг ажилладаг. ЕБС-ийн мэргэжлийн багш жирэмсэний амралт авсан тохиолдолд орлож байгаа багшид, ажлын7 хоногоос 1 сар хугацаагаар чөлөө авсан тохиолдолд орлож байгаа багшид илүү цаг тооцогддог. 

        Тэгэхээр 2019 оны улсын төсөвт цэцэрлэгийн 22391 багш, ажилтнуудын 213 тэрбум 854 сая төгрөг батлагдсан. Үүний 6.9 хувь буюу 14.7 тэрбум төгрөг Боловсролын сайдын багцад бий. Үүнээс илүү цагийн хөлсийг тооцоод олгоно. ЕБС-ийн 46 мянга гаруй багш, ажилчдад 512 тэрбум гаруй төгрөг батлагдсан. Үүний 3.9 хувь буюу 19 тэрбум гаруй төгрөгийг илүү цагийн хөлсөнд тооцсон байгаа. Өнөөдрөөс багш нарын илүү цагийн асуудлыг ЗГ-аас шийдвэрлэлээ" гэсэн юм. 

Эх сурвалж: Zaluu.com

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-20 22:46
    Retweet (5)
  • 07-21 00:14
    Retweet (3)
  • 07-21 00:22
    Retweet (2)
  • 07-20 23:20
    Retweet (2)
  • 07-21 00:23
    Retweet (1)
  • 07-21 00:15
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-20 22:39
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-20 22:26
    Retweet (1)
  • 07-21 00:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-21 00:18
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 23:47
    Retweet (0)
  • 07-20 23:37
    Retweet (0)
  • 07-20 23:29
    Retweet (0)
  • 07-20 23:27
    Retweet (0)