Элчин сайд Шин Хаймин Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай санал солилцов
2019 оны 4 сарын 3

Энэ сарын 22-нд БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шин Хаймин Монгол Улсын Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай хоёр улсын харилцаа, бодит хамтын ажиллагаа асуудлаар санал солилцлоо.

Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа үр дүн өндөр буйд Монголын тал баяртай байна. Монголын тал Хятадын талтай хамтдаа хоёр улсын улс төрийн харилцан итгэлцлээ бэхжүүлж, өндөр дээд түвшний харилцан айлчлалын бэлтгэлийг хангаж бодит хамтын ажиллагааны төслүүдээ хэрэгжүүлж хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн таатай уур амьсгалыг бүрдүүлж, хоёр улсын ард түмний найрамдал, аз жаргалын төлөө хамтдаа хичээл зүтгэл гаргаж байна” гэв.

Элчин сайд Шин Хаймин, “Хоёр улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойгоор хоёр улсын улс төрийн харилцан итгэлцэл улам гүнзгийрч, нөхөрсөг харилцаа бэхжиж, хамтын ажиллагаа шинэ түвшинд гарна гэдэгт итгэлтэй байна. Манай ЭСЯ Монгол Улсын ГХЯ болон бусад байгууллагатай уялдаагаа бэхжүүлэн ажиллахад бэлэн байна” гэлээ.

Уулзалтад БНХАУ-ын ЭСЯ-ны Элчин зөвлөх Яан Чиндун, Улс төрийн газрын дарга Гу Имин, Монгол Улсын ГХЯ-ны ХОГ-ын дэд захирал Г.Бумцэнд нар оролцлоо.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-23 09:24
    Retweet (8)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 04-23 09:56
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:44
    Retweet (1)
  • 04-23 09:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 10:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 10:13
    Retweet (0)