Наадмаар морьдын медальд 288 сая төгрөг зарцуулдаг
2019 оны 4 сарын 3

        Дотоодын үйлдвэр эрхлэгчдийг төрийн байгууллагатай холбох, бараа бүтээгдэхүүнийг нь танилцуулах “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2019” үзэсгэлэнг өнөөдөр “Мишээл экспо” төвд  нээсэн. ХХААХҮЯ-аас зохион байгуулж буй тус үзэсгэлэнд 150 орчим үйлдвэр эрхлэгч, 50 гаруй төрийн байгууллага оролцож байна.

        Үзэсгэлэнгийн үеэр, бүтээгдэхүүнээ танилцуулж буй ААН-ийн төлөөлөлтэй уулзлаа.

        “Арвижих Эрдэнэс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Нямдорж, “Манай компани морин спортын бүх төрлийн медаль урладаг. Монгол Улсын 332 сум баяр наадмаа хийдэг. Наадмын уралдаануудад түрүүлсэн морьдод 9600 медаль гардуулдаг гэсэн тооцоолол бий. Нэг медаль 30 мянган төгрөгийн үнэтэй гэж бодвол, 288 сая төгрөгтэй тэнцэх валют гадагшаа гарч байна. Үүнийг дотоодынхоо үйлдвэрлэлд шингээх боломжтойг манай компани харуулахыг зорьж байна” гэв.

      “Эко ноос” ХХК-ийн маркетингийн менежер Б.Эрхбаяр, “Бид хонины ноосоор барилгын дулаалгын материал үйлдвэрлэдэг. Одоогоор Япон улс руу бүтээгдэхүүнээ экспортод гаргаж байна. Энэхүү бүтээгдэхүүний давуу чанар нь, 100 хувь эко, хүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй юм. Ноосыг үйлдвэрийн технологиор боловсруулдаг тул, ямар нэгэн шавж үүрлэх асуудал гарахгүй” гэлээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-23 09:24
    Retweet (8)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 04-23 09:56
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:44
    Retweet (1)
  • 04-23 09:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 10:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 10:13
    Retweet (0)