Цагдаагийн алба хаагчийн аминд хүрсэн этгээдүүдийн хэргийг шүүхэд шилжүүллээ
2019 оны 4 сарын 3

        2018 оны аравдугаар сарын 15-ны өдрийн 11:00 цагт Сүхбаатар дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт гэмт этгээдүүдийн халдлагад өртөж харамсалтайгаар нэгэн цагдаа амиа алдсан билээ. Залилах гэмт хэрэгт холбогдон эрэн сурвалжлагдаж байсан Б.Энхбаяр, түүнтэй хамт явсан Т.Лундаа нар “Тоёота прадо” маркийн автомашинтай явж байгаад цагдаагийн алба хаагч саатуулан шалгаж байх үед нь зугтаж, түүнийг машинаараа чирж биед нь хүнд гэмтэл учруулаад хэргийн газрыг орхин зугтсан байдаг. Гэмт этгээдүүд машинаа орхин ойд бүгж байхад нь тусгай албаны алба хаагчид илрүүлсэн баривчилсан юм.

        Гэмт этгээдүүд талийгаач цагдаагийн алба хаагчийг хурдтайгаар чирч, давхиснаас үүдэн гавлын яс цуурсан, тархи бяцарсан, тархинд цус харвасан гэсэн оноштойгоор ГССҮТ-д хүргэгдэж, хагалгаанд орсон ч хагалгааны дараах хүндрэлээ даалгүй таалал төгссөн билээ. Тэрээр Сүхбаатар дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтэсийн алба хаагч, ахлах ахлагч цолтой нэгэн байсан юм.

        Тэгвэл уг хэргийг үйлдэж, хэргийн газраас зугтсан Б.Энхбаяр, Т.Лундаа нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10,1-2-т зааснаар хүний амь насанд санаатайгаар бүлэглэн халдсан гэх зүйл ангид буруутган яллах дүгнэлт үйлджээ. Уг хэргийг Улсын ерөнхий прокурорын газраас хянаж улмаар шүүхэд шилжүүлсэн байна. Дээрх хэргийг Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах газрын онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх тасгийн мөрдөгч нар шалгасан бөгөөд үүргээ гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийн биед халдаж, амь насыг нь хохироосон хэмээх зүйл ангиар давхар зүйчлэн шалгаж байгаа аж.

 

RBl2T3OM3IE
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-20 22:46
    Retweet (5)
  • 07-20 23:20
    Retweet (2)
  • 07-20 22:09
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-20 22:39
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-20 22:26
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-20 23:47
    Retweet (0)
  • 07-20 23:37
    Retweet (0)
  • 07-20 23:29
    Retweet (0)
  • 07-20 23:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:57
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:38
    Retweet (0)