Мисс эхнэртэй хүн дүрэмгүй “элийрч” болно
2019 оны 3 сарын 25

Хаа явсан газраа мисс эхнэртэй хэмээн сайрхдаг Л.Гүндалай анх гишүүн болж байхдаа жаалхаан “поп” болохоос үг үйлдэл нь хамжааргатай, нэр хүнд нь ч сайн байв. Одоо бол хошин шог цаашаа, инээдмийн киноны баатар болсон цаг. Өөртөө зориулж дуу дуулна. Клипжүүлнэ. Клип гэж зүгээр л адал явдалт инээдмийн кино. Тв ярилцлага өгөхдөө алиатна. Эцэс сүүлдээ АН-аасаа өрх тусгаарлаж, “Ард түмнээ хайрлая” гэр бүлийн компани байгуулж, ахан дүүс, авааль эхнэрээ хүртэл УИХ-ын сонгуульд нэр дэвшүүлж алиатаж байгаа юм. Тэгчихээд их хөөрхөн. Би хүн бүхэнд таалагдах албагүй гэнэ. Олны элэг доог болох энэ хүнд ер асуудал биш. Бас л агуу чанар л даа.

Уг нь мань эр Германд боловсрол эзэмшсэн, хувийн компаниа олонд таниулж, бизнест амжилт үзүүлсэн эр. Гэтэл ямар тахил нь буруу өрөгдөөд ийм болчихсныг чухам бурхан тэнгэр мэднэ. Магад улс төр түүнийг ингэж өөрчилсөн байж болох. Хамгийн хөөрхөн нь энэ бүх “элийрэл”-д нь эхнэр нь хамтраад, хөл нийлүүлээд алхчихна даа, харин ч нэг. 1992 оны “Монголын сайхан бүсгүй” тэмцээний Шүр эрдэнийн өргөмжлөлтэй, сувилагч мэргэжилтэй бүсгүй. Нэрийг нь Л.Аззаяа гэнэ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (20)
  • Retweet (10)
  • 11-22 23:44
    Retweet (8)
  • 11-22 23:52
    Retweet (6)
  • 11-23 00:18
    Retweet (5)
  • Retweet (5)
  • 11-23 00:37
    Retweet (3)
  • 11-22 23:45
    Retweet (3)
  • 11-22 23:38
    Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-23 01:35
    Retweet (1)
  • 11-23 01:12
    Retweet (1)
  • 11-23 01:08
    Retweet (1)
  • 11-23 00:47
    Retweet (1)
  • 11-23 00:41
    Retweet (1)