Хавар ирлээ!!
2019 оны 3 сарын 18

Улс төрийн ороо бусгаа нөхцөл байдлаас шалтгаалан бидний ахуй байдал хаврын тэнгэр шиг хуйсагнуур байгаа хэдий ч хувь хүн л хичээж чадвал, зөв байж чадвал дэлхийн дэвжээ нээлттэй бөгөөд хэн боловсролтойг, хэн оюун санааныхаа хүчийг ашиглаж чадаж байгаад гайхалтай орон зай болохыг “Гранд”-ын энэ дугаарын онцлох материал “Дэлхийн монгол эмэгтэйчүүд”-ээс харж болно. Тийм ээ, 21-р зуун даяарчилагдсан, хэл зүс үл хайхран тэгш өрсөлдөж, тэгш сайхан амьдарч болох цэнхэр гариг ажээ. Тэр л цэнхэр гариг дээр дэлхийн хэмжээний карьер хөөж буй монгол бүсгүйчүүдтэйгээ бахархалтайгаар танилцаарай.   

Энэ жил харьцангуй богино өвлийг өнтэй давж, гэгээн хайр, эмэгтэйчүүдийн баярууд охид  бүсгүйчүүдийн зузаан хувцсыг нимгэлж, шилэн трико, шинэлэг стильд шилжүүлсэн. Урин цаг хаяанд ирсэн улиралд “Гранд”-ын түмэн янзын мэдээ, мэдээлэл дундаас улс төрийн хэнз яргуй, дуулиан, шуугианы эзэн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мисс Ё.Нямжавтай цуг амьдарч буйг бид анхлан илрүүлэв. Ихэд нууцалж буй ч энэ хорвоод нууц гэж байдаггүйг илтгэх мэт тэдний харилцаа улс төрийн хүрээнд хэдийнэ ил болжээ.

“Гранд”-ын гол брэнд бүтээгдэхүүн ярилцлагын хойморт сэтгүүлчээс гадна зохиолч, ялангуяа жүжгийн сайн зохиолуудаар утга зохиолд мөрөө тамгалсан, орчуулгын төрөлд сонгодгоос авахуулаад ид шид, зэргэлдээ ертөнц гээд хэн бүхний сонирхол татагддаг сэдвүүдээр ном бүтээл цөөнгүйг гаргасан СГЗ, нэрт сэтгүүлч Б.Галаарид гуай уригдаж ертөнцөө нээлээ.

Мөн ХХААХҮ-ийн сайд асан, ЖДҮ-гийн “эх баригч” Б.Батзоригийн өндөр хамгаалалтай хаузыг бид дурандлаа. Гэх мэт сошиал одуудын нээлттэй менежмент зэрэг унших тусам шинэлэг санагдах, урамтай мэдээллүүдийг уншигчдынхаа өмнө дэлгэж байна. Амтархан уншаарай. “Гранд” таны амьдралын хамгийн тод, санаанд оромгүй өнгө байна гэдэгт эргэлзэхгүй байна.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 04-23 09:24
    Retweet (8)
  • Retweet (5)
  • Retweet (2)
  • 04-23 09:56
    Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:44
    Retweet (1)
  • 04-23 09:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 09:30
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 04-23 10:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 04-23 10:13
    Retweet (0)