“ХЭВТҮҮЛ” хөдөлгөөнийхөн ээлжит жагсаалаа зохион байгуулж байна
2019 оны 3 сарын 16

ЖДҮДС-аас зээл авсан энэ хүмүүсийг хуулийн өмнө хэвтүүлэх ёстой гэсэн санаан дор нэгдсэн "Хэвтүүл" хөдөлгөөнийхөн төв талбайд анхны цуглаанаа энэ сарын 02-ны өдөр зохион байгуулсан. Тэд долоо хоногийн бямба гариг бүрт ийнхүү жагсаал цуглаан зохион байгуулна гэж мэдэгдэж байсан билээ. Энэ дагуу өнөөдөр төв талбайд дахин жагсаал зохион байгуулж байна.

Хэвтүүл хөдөлгөөнийхөн "Монголчууд хүчээ нэгтгэж, иргэдийн боломжийг хулгайлсан эрх мэдэлтнүүдийг хуулийн өмнө хэвттэл тэмцэцгээе" гэж уриалж байгаа юм. Мөн ЖДҮДС-аас УИХ-ын гишүүдийн авсан мөнгөний хэмжээ ихэнхдээ 950 сая, нэг тэрбум төгрөг. Тэгвэл нэг тэрбум төгрөгийг мянгатын дэвсгэртээр хураавал ямархуу овор хэмжээтэй болохыг ч өмнөх жагсаалын үеэр харуулсан.

Улмаар Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийг хөгжүүлэх сангаас эрх мэдлээ далайлган зээл авсан УИХ-ын гишүүддээ хариуцлага тооцохыг эрх баригчдаас шаардаж байгаа юм. “ЖДҮ-чид 6-7 хууль зөрчиж, 30 гаруй заалтаар шийтгэгдэх гэмт хэрэг хийсэн хүмүүс. Иймд ерөнхий прокурор зээл авсан гишүүдийг түдгэлзүүлэх саналыг дахин оруулж ирэх хэрэгтэй гэдгийг ч тэд онцолж байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)