С.Баярцогтын оффшорт нуусан их хэмжээний ам.доллар ил боллоо
2019 оны 3 сарын 16

Швейцарын Холбооны Улсаас "Credit Suisse AG" банк дахь иргэн С.Баярцогтын ам.долларын гурав, еврогийн хоёр нийт таван дансны 2008 есдүгээр сарын 30-наас 2013 арванхоёрдугаар сарын 31 хугацааны гүйлгээг ил болгосон байдаг. Өөрөөр хэлбэл, гадаадад оффшор бүсэд нуусан их хэмжээний хөрөнгийг нь илчилсэн.

УИХ-ын дарга Г.Занданшатар тэргүүтэй албаныхан Швейцарьт албаны айлчлал хийх үедээ тус улсын хууль хяналтынхан болон тус улсын прокурорын байгууллагын удирдлагуудтай уулзалт хийжээ. Энэ үеэр оффшор бүст байгаа их хэмжээний ам.долларын дансны хуулгыг албан ёсоор авчирсан байна.

Хуулийн байгууллагууд ч энэ асуудлыг нуун дарагдуулж ажиллахгүй гэдгээ ч мэдэгдсэн аж. Тэгвэл дээрх мөнгөний гүйлгээний дэлгэрэнгүй хуулгыг Монголын талд хүлээлгэж өгснийг өчигдөр өглөө авч иржээ. Албаны хүмүүсээс авчирсан энэ гүйлгээний хуулгыг ГХЯ-аар дамжуулж АТГ-т хүргэж өгсөн гэдгийг албаныхан хэлж байна.

Оюутолгойн гэрээтэй холбоотой харилцаа тогтоогдвол гэрээг дахин авч үзэх эрх зүйн үндэслэл болох чухал ач холбогдолтой гэдгийг УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан яриад буй юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)