Дарханыхан эко усны савыг зээлээр авч байна
2019 оны 3 сарын 13

Дархан-Ус суваг ХК-аас гэр хорооллын айл өрхүүдэд зориулан эрүүл ахуйн шаардлага хангасан эко усны савыг хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож эхэлээ. Ингэхдээ амьдралын боломж тааруу, өрх толгойлсон эцэг, эх, зорилтот бүлгийн иргэдэд багийн засаг даргын тодорхойлолтыг үндэслэн эко усны савыг 3 сарын хугацааатай зээлээр олгож байна. Уг сав нь ундны ус хийх зориулалттай, хүний биед сөрөг нөлөөгүй Монгол Улсад үйлдвэрлэсэн “Аргил сувд” ХХК-ийн бүтээгдэхүүн ажээ.

Тус компанитай Дархан-Ус суваг ХК гэрээ байгуулан эхний ээлжинд 1000 ширхэг усны савыг худалдан авчээ. Өөрсдийн хөрөнгөөр худалдан авч дараагаар нь ийнхүү иргэдэд хөнгөлөлттэй нөхцөлөөр олгож байгаа нь санхүүгийн дарамт дээрх зорилтот бүлгийн айл өрхүүдэд үүсэхгүй гэж үзсэн аж. 20.000 төгрөгийн үнэтэй тус усны савыг авсан иргэд гурван сарын хугацаанд ус түгээх цэгүүдэд өөрсдийн боломжоороо хураалгаж төлж дуусах юм.

Дархан сумын гуравдугаар багийн айл өрхүүдээс эхэлсэн усны сав зээлээр олгох ажлын эхэнд аймгийн Засаг дарга С.Насанбат зорилтот бүлгийн 10 иргэнд үнэгүй усны сав бэлэглэлээ. Тэрээр хэлэхдээ, Дархан-Уул аймгийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Эрүүл Дарханчууд” аймгийн дэд хөтөлбөрийн хүрээнд гэр хорооллын иргэддээ ус зөөвөрлөх зориулалтын, эрүүл ахуйн шаардлага хангасан усны эко савыг хэрэглээндээ нэвтрүүлэхийг уриалж эхний хэрэглэгчдэд энэ сав гардуулж байна. 

Энэ өдөр нийт 120 айл дээрх усны савыг зээлээр авсан байна. Цаашид Дархан сумын гэр хорооллын айл өрхүүдийг стандартад нийцсэн эрүүл ахуйн шаардлага хангасан усны саваар хангах ажлыг үргэлжүүлэх хийнэ гэж Дархан-Ус суваг ХК-ийн Усан хангамжийн албаны дарга Т.Буяндэлгэр онцоллоо. Энэхүү ажлыг жил бүрийн 3 дугаар сарын 22-ны өдөр тохиодог дэлхийн усны өдрийг угтан хийж байгаа аж.

Дашрамд, тус савны багтаамж 20 литр УМХГ-ын хүнсний зориулалтын бүтээгдэхүүн гэсэн дүгнэлттэй, хуванцар савны их бие болон тагийг хүнсний зориулалттай Олон улсын чанарын болон хоруу чанарын гэрчилгээтэй өндөр нягттай полиэтилэн HDPE2 материалаар хийжээ.

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)