”Нар хүссэн Яргуй” уянгын драмын жүжиг тоглогдлоо
2019 оны 3 сарын 11

        "Нар хүссэн Яргуй" уянгын драмын жүжгийг Говь-Алтай аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дэргэдэх "Мазаалай" хүүхэд, залуучуудын театрын шинэ уран бүтээлчид амжилттай тоглолоо. 

        Төлөвлөөгүй гэр бүлийн хор уршиг, гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулах зорилготой энэхүү жүжгийн зохиолыг бичсэн хэмээн тус жүжгийн зохиолч аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын дарга С.Болормаа онцоллоо. Жүжгийн найруулагчаар н.Баасанжаргал, гол дүрд МУСТА ГБХЗХГ-ын драмын дугуйлангийн багш, жүжигчин Н.Одонбаатар, жүжигчин А.Сарантуяа, жүжигчин С.Сувдмаа, жүжигчин Б.Адъяа нар тогложээ. Тэд жүжгийг үзэгчдийн хүртээл болгохын тулд ГБХЗХГ-ын ажилтан албан хаагчид, дугуйлангийн сурагчид нийт 40 гаруй хүнтэй хамтран 15 хоног ажилласан байна. 

        Эл жүжгийн нээлтэд Засгийн Газрын хэрэгжүүлэгч агентлаг Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг хүрэлцэн ирж Хүүхдийн төлөө медалиар Ё.Бямбаа, Г.Нармандах, Б.Жаргалсайхан, У.Сайнжаргал, Тэргүүний залуу медалиар жүжигчин А.Сарантуяа, жүжигчин С.Сувдмаа, жүжигчин Б.Адъяа нар, Авъяас медалиар А.Одмаа, Б.Номин-Эрдэнэ нарыг тус тус шагналаа. Говь-Алтай аймгийн ИТХ-ын жуух бичгээр жүжигчин Н.Одонбаатар, Засаг даргын жуух бичгээр дуучин Т.Атарцэцэг шагнагдаж. Найруулагч С.Баасанжаргалыг Говь-Алтай аймгийн хүндэт тэмдгээр шагналаа.
"Нар хүссэн Яргуй" уянгын драмын жүжиг нь "Мазаалай" театрын дөрөв дэх уран бүтээл бөгөөд өмнө нь "Ээжээ", "Алтан хөрш", "Шидэт дэр" жүжгүүд тайзнаа тавигдаж байсан юм. Уг жүжиг нь шинэ дуу, шинэ клиптэй болж үзэгчдийн хүртээл болсон, Говь-Алтай аймгаас төрөн гарсан шинэ залуу жүжигчдийг тоглуулсанаараа онцлогтой юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)