Чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд манай улсаас 10 залуу бөх хүчээ сорино
2019 оны 3 сарын 5

Монголын чөлөөт бөхийн холбооноос ОХУ-ын Саха улсын Якутск хотноо болох чөлөөт бөхийн олон улсын тэмцээнд манай улсаас 10 залуу бөх хүчээ сорино гэдгийг мэдээллээ.

Хуучин ЗХУ-ын гавьяат дасгалжуулагч, Якутын анхны олимпийн аварга Роман Дмитриевийн 70 насны ойд зориулсан энэхүүчөлөөт бөхийн 18-20 насны залуучуудын /1999-2001 он/ олон улсын тэмцээн гуравдугаар сарын 8-10-нд ОХУ-ын Саха улсын нийслэлд болно.

Долоо дахь удаагийн тэмцээнд манай улсаас 57 кг-д Н.Наранхүү, 61 кг-д Э.Төгсжаргал, Б.Мөнхзориг, 65 кг-д Д.Тэнгис, О.Сүлдхүү, 70 кг-д А.Дөлгөөн, Э.Бямбадорж, 74 кг-д Б.Бат-Эрдэнэ, 86 кг-д Э.Батмагнай, 125 кг-д С.Ган-Эрдэнэ нар барилдана. Тэд Орхон аймгийн “Ирээдүйн одод” дунд сургуулийн багш, ОУХМ Б.Идэрсайханы удирдлага дор хүч, ур чадвараа сорих юм. Мөн олон улсын нэгдүгээр зэргийн шүүгч Б.Алтангадас тус тэмцээнийг дэнслэнэ.

Монголын бөхчүүд уг тэмцээнд тасралтгүй оролцсон бөгөөд Т.Тулга, М.Лхагвагэрэл 2018 онд алт, Д.Хүдэрбулга 2011 онд, Э.Тэмүүлэн 2017 онд мөнгө, Э.Бэхбаяр, Л.Жавзанжамъян, Б.Номиндалай, Э.Оюунболд 2011 онд, Э.Мөнх-Эрдэнэ 2014 онд, З.Занабазар, Т.Тулга 2016 онд, Э.Батмагнай, Ч.Алтангэрэл 2018 онд хүрэл медаль хүртэж байжээ.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)