”Гранд” сэтгүүлийн шинэ дугаар гарлаа
2019 оны 2 сарын 19

Медиа салбар технологийн хөгжлийг дагаж хувьсан өөрчлөгдөж буй ч гэлээ 9 жилийн түүхтэй “Гранд” хэвлэлийн зах зээлд моодноос гараагүй хэвээр байна. Хэн ч олж хараагүй өнцөг, өөрөө ч мэдэхгүй зураг, хаана ч гараагүй мэдээлэл гардаг учраас энэ юм. Сонин хятад хоолны ширээ шиг байх ёстой гэдэг үндсэн зарчмыг хамгийн сайнаар хэрэгжүүлж ирсэн “Гранд” 115 дахь дугаартаа улс төрийнхний онигоо, урлаг соёлын алдартнуудын нууцлаг амьдрал, Оюутолгой болоод Дубайн гэрээний ард зүүгдэж хоцорсон улс төрч, 5 саяар тэлээ худалдаж авдаг харчууд, энэ цагийн идеалууд, өвлөсөн бизнесээ өргөж, өргөжүүлж яваа хөрөнгөлөг залуус гээд стресс, бухимдалтай нийгэмд таны мэдрэмж болоод мэлмийг баясгах олон мэдээллийг фото зургаар баяжуулан бэлтгэлээ.

“Гранд би” ярилцлагын булан “Монкон” группийн үүсгэн байгуулагчдын нэг, бизнесийн салбарын чимээ аниргүй акулуудын нэг Л.Батхуяг, “New generation” ярилцлагын буланд гоо сайхны бизнест орон зайгаа тодорхойлсон Д.Оюундалай нарыг онцоллоо. Амтархан уншихыг хүсье. Үргэлж “Гранд”-тай хамт байж ирсэн үнэнч уншигчиддаа мөн талархал илэрхийлье.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)