Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад Ц.Цогзолмаа оролцож байна
2019 оны 1 сарын 23

   Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалт 2019 оны нэгдүгээр сарын 21-23-ны өдрүүдэд Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын Лондон хотноо зохион байгуулагдаж, дэлхийн 95 орны 1263 төлөөлөгч оролцожээ. Манай улсыг төлөөлөн Ц.Цогцолмаа сайд оролцсон юм.

   Энэ удаагийн чуулга уулзалт “Боловсролын системийн бодлого, хэрэгжилтийг хөгжүүлэх, үр нөлөөг дээшлүүлэх нь” “Хэрэгжилт, нөлөө, өсөлтөд тулгуурласан боловсролын бодлогыг боловсруулах нь” сэдвийн хүрээнд болж байгаа бөгөөд боловсролын сайд нар, судлаач эрдэмтэд, их сургуулийн судлаачид, сэдвийн хүрээнд илтгэл, хэлэлцүүлэг, ярилцлага хийж, санал солилцож байгаа аж.

   2002 оноос зохион байгуулагдаж буй Дэлхийн боловсролын сайд нарын чуулга уулзалтад жил бүр дундажаар 80-90 орны Боловсролын сайд, 60-70 орны удирдах албан тушаалтнууд оролцдог. Уулзалтаар салбарын өмнө тулгарч буй бэрхшээл түүнийг даван туулах арга зам, бодлого, ололт амжилт, туршлагаас хуваалцаж дэлхийн боловсролын бодлого ирээдүйд хаашаа чиглэх, түүнд хэрхэн бэлтгэх талаар хэлэлцдэг байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (14)
  • Retweet (7)
  • 11-20 22:56
    Retweet (7)
  • 11-21 09:58
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-21 09:52
    Retweet (2)
  • 11-21 10:08
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-21 10:23
    Retweet (0)