“Next Stop” 2018 оны Бүтээгч залуус тодорлоо
2019 оны 1 сарын 2

МЗХ, Залуу удирдагч сангаас 26 дахь жилдээ “NEXT STOP” Бүтээн байгуулагчдын ёслол хүндэтгэлийн наадам өнгөрөгч 2018 оны арванхоёрдугаар сарын 29-нд Шангри-Ла Улаанбаатарт зохион байгуулагдлаа. Тус наадамд олон нийтээс нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуугаас санал хураалт, зохион байгуулагчдын шалгуураар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм тодорсон билээ. Эдгээр 66 эрхэм нь Бүтээн байгуулалтын 25 жилд бүтээн байгуулалтын эзэд байж ачааны хүндиг үүрч явна гэдэгт Монголын залуус итгэж сонгосон юм.

Бүтээн байгуулагчдын Анхдугаар оны “Next Stop” ёслол хүндэтгэлийн их наадмын Энх цагийн дуудлагыг хүлээн авч хүндэт зочдоор уригдсан тус наадмыг жил бүр чимдэг улаамжлал ёсоор олны танил эрхмүүд, Монгол улсын анхдугаар ерөнхийлөгч П.Очирбат, Хөдөлмөрийн баатрууд, гавьяат тамирчид, дуучид, жүжигчид хүрэлцэн ирсэн юм. Монголын бүтээгч бизнесмэнүүд, нийгэм улс төр салбарын залуус улам бүр чадваржиж, улам бүр залуужиж буйг “Next Stop” наадмын нэр дэвшигчдээс харж болно.

Наадмын хүндэт зочид, оролцогчдын санал хураалтын дүнгээр 2018 оны “Бүтээгч Улс төрч залуу”-аар Хөвсгөл аймгийн Галт сумын харьяат Монгол улсын үнэн зоригт улам нэмэх харцага, Босоо Хөх Монгол ТББ-ын Тэргүүн Чөлөөт бөхийн Олон улсын хэмжээний мастер Ганзоригийн Ганхуяг

“Бүтээгч Бизнесмэн Залуу”-гаар Хэнтий аймгийн уугуул малчин залуу Ц.Жанчивдорж тус тус шалгарч “Алтан Гэрэгэ”-гээ атгалаа.

Нийгмээрээ нийтээрээ хөдлөх цаг боллоо!

Нийхэм журмыг байгуулахад Хүн бүрийн хүчин зүтгэл хэрэгтэй!

Энх цагийг авчирхад Эвлэрэл хэрэгтэй, Эвлэлдэн нэгдэцгээе!

Мөнх цагийг дэлгэхэд Хөдөлмөр бүтээл зүтгэл хэрэгтэй!

Хамтаараа бүтээцгээе!

Бүтээн байгуулалтын үе ирлээ!

Бүтээн байгуулалтын

ЦАГ.......ТООЛЖ........ ЭХЭЛЛЭЭ

Эх сурвалж: http://www.etoim.mn/

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)