“Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас анхны гавьяат эдийн засагч төрлөө
2018 оны 12 сарын 28

"Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Эдийн засаг, санхүүгийн удирдлага хариуцсан Тэргүүн дэд захирал Буян-Өлзийн Жаргалсайхан 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар гавьяат эдийн засагч цол хүртлээ.

Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 107 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ойг тус тус тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга 2018 оны 12-р сарын 27-ны өдөр зарлиг гаргаж, Монгол Улсын баатар цол, ардын болон гавьяат цол, төрийн медаль хүртээсэн юм.

Шинэ оны босгон дээр Монгол Улсын гавьяат эдийн засагч хэмээх эрхэм хүндэт гавьяат цол хүртсэн Б.Жаргалсайхан захирал нь "Эрдэнэс-Тавантолгой” ХК-иас төрж буй анхны гавьяат юм. Тэрбээр, уул уурхайн салбарт сүүлийн 8 жил, улсад 38 жил ажиллаж буй юм.

Гавьяат эдийн засагч Б.Жаргалсайхан " Төрийн энэхүү эрхэм хүндэт шагнал нь хамт олон та бүхний маань бүгдийн шагнал юм. Монгол Улсын төрд 38 жил ажилласан зүтгэлийг маань үнэлж, энэхүү эрхэм хүндэт төрийн шагналыг олгож буйд талархаж байна. "Эрдэнэс-Тавантолгой” ХК үндэсний хэмжээний компани болохоо батлан харуулж, Монгол Улсын эдийн засагт томоохон хувь нэмрээ оруулан ажилласаар байх болно. Хамт олондоо ажлын өндөр амжилт хүсэн ерөөе” гэсэн юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)