МЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бэлгүтэй : NEXT STOP наадмаас нэр цэвэр, бүтээгч үеийнхэн тодорно
2018 оны 12 сарын 22

Тун удахгүй NEXT STOP наадам зохион байгуулагдах гэж байна. Энэ жилийн наадмын онцлог юу байх вэ, ямар зарчмаар нэр дэвшүүлэлт, шалгаруулалтаа хийх вэ ?

Бүтээн байгуулагчдын NEXT STOP ёслол хүндэтгэлийн наадам 26 дах жилдээ 12-р сарын 29-ний өдрийн 18 цагт Шангри-Ла Улаанбаатарт зохион байгуулагдаж 2018 оны Нийгэм, улс төрийн салбарын “Бүтээгч улс төрч”, эдийн засаг бизнесийн салбарын “Бүтээгч бизнесмэн” хоёр эрхэм шалгарч “Алтан Гэрэгэ”-ний эзэн болно.
Олон нийтийн саналаар нэр дэвшүүлсэн 300 гаруй бүтээгч залуусаас санал хураалтаар салбар тус бүрд тэргүүлсэн 33, нийт 66 эрхэм наадамд урилгаар оролцон, тухайн өдрөө наадамд оролцож буй нийт зочдын олонхийн саналаар шилдгүүд тодорно.
Онцлон хэлэхэд энэ жилийн хувьд нийгэм улс төр, эдийн засаг бизнесийн салбарт манлайлан бүтээж ажиллаж байгаа залуус буюу ирээдүйд ачааны хүндийг үүрч явах бүтээгчид л нэр дэвшиж , шилдэг 33- т үлдэнэ.

NEXT STOP наамдын такс 555.000 гэсэн үнэн үү ? Улс орон, ард түмний амьдрал бухимдлаар дүүрэн байхад сарын цалингаар шинэ жилийн баяраа тэмдэглэх нь зөв үү гэсэн шүүмжлэл байна?

Үнэн. NEXT STOP бол шинэ жилийн арга хэмжээ гэхээсээ илүү ёслол хүндэтгэлийн наадам. Энэ наадмын шилдгээр шалгарч байсан эрхмүүд тухай үедээ ид хийж бүтээж эхэлж байгаад салбарынхаа оргилд хүрсэн байдаг. Хоёр зүйлийг бид ойлгох хэрэгтэй.
Нэгдүгээрт: 1992 оноос хойш 200$ такстай байсан. Оны шилдгүүдийг тодруулдаг, хүндэтгэл үзүүлдэг ёслол хүндэтгэлийн ажиллагаа учраас зардал өндөр байдаг.
Хоёрдугаарт: Нийт зочдын тодорхой хэсэг нь урилгаар ирж оролцдог хүндэт зочид байдаг. Хөдөлмөрийн баатрууд, Гавъяатууд, төр нийгмийн ахмад зүтгэлтнүүд, эрдэмтэд, дипломатууд, урлаг соёл, спортын шилдгүүд гэх мэт Монгол Улсын хөгжилд өндөр хувь нэмэр оруулсан эрхмүүд оролцдог.
Өөрөөр хэлбэл Бүтээн байгуулагчдын Некст стоп ёслол хүндэтгэлийн наадамд такс төлж оролцоно гэдэг бол наадмыг зохион байгуулах, оны залуусыг тодруулах, уригдсан хүндэт зочдод хүндэтгэл үзүүлэх хандив, оролцооны төлбөр гэж ойлгох хэрэгтэй. МЗХ нэг ч төгрөг илүү авч ашиг олдоггүй.

Өнгөрсөн жилийн NEXT STOP наадмаар шилжилтийн 25 жил дуусч бүтээн байгуулалтын жилүүд эхэллээ гэсэн тодотгол явж байсан. Өнгөрсөн 25 жилд шалгарч байсан эрхмүүдийг өнөөдрийн өндөрлөгөөс харахаар шилдэг манлайлагчид хэвээрээ байж чадаж байна уу ?

Цаг цагаараа байдаггүй цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэг шүү дээ. Цаг үе, залуус өөрчлөгдөж байна. Өнгөрсөн 28 жилийн улс төрч, бизнесмэнүүдийг буруутгахаас илүү алдаа оноог нь дүгнэж хандах хэрэгтэй. Тэд цагийн өнгө, нийгмийн тухайн үеийн нөхцөл байдалд шилдэгүүд байсан нь үнэн хулгай хийсэн, хууль бусаар амьдарсан бол хариуцлагаа хүлээх л ёстой. Шилжилтийн үе эцэслэж бүтээн байгуулалтын үе эхэлсэн энэ цагт бид өмнөх үеийнхнийхээ алдааг давтаж болохгүй. Бүтээгч үеийнхэнд болох болохгүйн заагийг тэд амьдралаараа харууллаа.

Тус наадмын нэр дэвшүүлэх сайт руу орохоор Хар жагсаалт, ЖДҮ болон 60 тэрбумын асуудалд оролцсон хүмүүсийг нэр дэвшүүлэхгүй гэсэн тодотгол гарч ирж байсан нь их сонирхол татаж байна л даа. Энэ талаараа тодруулаач?

Бид хулгайчдыг дэмжихгүй. ШУДАРГА, ХАРИУЦЛАГАТАЙ Бүтээгчдийг дэмжинэ. Тиймээс анхнаасаа санал асуулга явуулахдаа энэ шалгуурыг тавьсан.

Шинэ он гарах дөхжээ. 2018 онд МЗХ ямар томоохон ажлууд хийж гүйцэтгэсэн бэ? 2019 онд бодлого, үйл ажиллагааны хувьд ямар төлөвлөгөөтэй байна вэ ?

МЗХ-ны 51 холбоо, 1200 салбар нэгж залуучуудад чиглэсэн олон ажлуудыг санаачлан хэрэгжүүллээ. МЗХ-ны Гүйцэтгэх хорооны хувьд салбаруудаа удирдлага чиглэлээр хангаж, уламжлал болсон томоохон арга хэмжээнүүдээ зохион байгуулсан. Уламжлал болсон арга хэмжээнээс дурдвал “ЭВРИКА” ЭШИХ 24 дэх жилдээ, 16 настнууддаа зориулж “Иргэний Андгай өргөх ёслол”, Хайрын шүлгийн “ЦАГААН УУЛ” наадам 20 дах жилдээ, 2017 оны Шилжилтийн 25 жилийн 2 ТОП эрхэм, Бүтээгч 2 залуугийнхаа оролцсон “Оны Залуу” лекцийг зохион байгууллаа. Яг одоо Бүтээн байгуулагчдын NEXT STOP 2018 ёслол хүндэтгэлийн наадамдаа бэлтгэж байна.
2017 онд бид нийгмийн шилжилтийн үеийг эцэслэж сонгодог ардчилсан нийгэмд залуу үе-нийгмээ уриалан, Бүтээн байгуулалтын он жилүүд эхэлснийг зарлан ажлаа 25 жилээр төлөвлөн ажиллаж байна. 2019 онд үндсэн дүрмийн дагуу гишүүдийнхээ бүртгэлийг баталгаажуулж залуучуудаа хамтын хариуцлагад нэгтгэнэ. Өрх бүрт МЗХ ядаж нэг удаа зочилж залуу хүн бүртээ хүрч ажиллах цагийн эхлэл тавигдана.

Танай “Хулгайчгүй Монгол” хөдөлгөөн, “Хар цагаан жагсаалт” гэдэг акц бол нийгмийг хөдөлгөж чадсан. Үүн шиг томоохон ажлууд төлөвлөж байна уу?

МЗХ бол нийгэмд залуучуудын өмнө тулгамдаж буй асуудлуудыг судлах тодорхойлох, шийдвэрлэх арга замыг эрэлхийлэх, залуучуудаа уриалах, шийдвэр гаргах түвшинд залуусын дуу хоолойг хүргэх, дэмжих үүрэгтэй байгууллага. Бид өнөөдрийн байгаа нөөц бололцоондоо тулгуурлаад үүргээ биелүүлэхийг хичээж л байна. Сонгуулийн өмнө Сонгож болохгүй хүмүүсийн Хар жагсаалт, сонгож болох хүмүүсийн Цагаан жагсаалт зарлахад олон хүн эгдүүцэж хүлээн авч байсан. Хулгайчгүй Монгол хөдөлгөөнийг 3 жилийн өмнө өрнүүлэхэд хулгайч гэдэг үгнээс хүртэл цэрвэж байсан. Гэтэл бид өнөөдөр хүн болгоны ярьж байгаа асуудлыг тухайн үед 3 жилийн өмнө гаргаж ирсэн, дуугарсан. Анхааруулсан. Эдгээр акцын дараа бид улс төрчдийн, эрх мэдэлтнүүдийн нүдэнд орсон өргөс шиг л болсон. Гэвч энэ нь залуучуудын байгууллага бие даасан байх суурийг баталгаажуулсан гэж хэлж болно.
Бид 2044 он гэхэд Бүтээлч залуусынхаа тусламжтайгаар Бүтээгч үеийг төрүүлж, Бүтээхч цагийг авчирна гэсэн зорилго тавьсан. Тэр ч утгаараа бүтээгчдийг тодруулах, дэмжих, урин залах ажлуудыг хийж байна.
Танд баярлалаа.

Www.inder.mn

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (7)
  • Retweet (4)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 03-25 12:54
    Retweet (2)
  • 03-25 14:35
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 03-25 14:09
    Retweet (0)
  • 03-25 13:33
    Retweet (0)
  • Retweet (0)