Чөлөөт бөхийн ДАШТ-д П.Орхоны С.Батцэцэг өрсөлдөнө
2018 оны 10 сарын 3

Чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ энэ сарын 20-28-нд Унгар улсын нийслэл Будапешт хотноо болно. ДАШТ-д оролцох Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд сэргээшийн асуудлаас болж өөрчлөлт орж, эмэгтэйчүүдийн 62 кг-д хүч үзэх П.Орхоны оронд “Лондон-2012” олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн хошой аварга С.Батцэцэгийг барилуулах шийдвэр гаргажээ. 

Гавъяат тамирчин П.Орхон хориотой бодис хэрэглэсэн гэдэг үндэслэлээр энэ жилийн ДАШТ-ийг өнжихөөр болж байна. Түүнд оногдох шийтгэлийн хугацаа одоогоор тодорхой бус байгааг албаны хүн хэлж байгаа юм.

П.Орхон өнгөрөгч наймдугаар сард Индонезийн Жакарта-д болсон Азийн зуны спортын XVIII наадмын чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн 62 кг-д өрсөлдөж аваргын алтан медалийг хүртсэн бөгөөд тэмцээний дараа авсан допингийн шинжилгээнээр бодис хэрэглэсэн нь илэрсэн. Азийн олимпийн зөвлөл, Азийн наадмыг зохион байгуулах хорооноос түүний алтан медалийг хураан авч, Монгол Улсын Азийн наадамд авсан алтан медалийн тоо тав байсан бол дөрөв болж, 16-гаас 17 дугаар байр руу ухарсан юм.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (14)
  • Retweet (7)
  • 11-20 22:56
    Retweet (7)
  • 11-21 09:58
    Retweet (5)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-21 09:52
    Retweet (2)
  • 11-21 10:08
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-21 10:23
    Retweet (0)