ДАШТ: Манай тамирчдын өнөөдрийн барилдах хуваарь
2018 оны 9 сарын 21

Жүдо бөхийн насанд хүрэгчдийн тэмцээн өчигдөр /2018.09.20/ Азербайжаны Баку хотноо эхэлсэн билээ. Энэ удаагийн тэмцээнд 129 орны 800 орчим тамирчин өрсөлдөж байгаа бөгөөд өдөр бүр эрэгтэй, эмэгтэй тус бүр нэг жингийн барилдаан болно. Өчигдөр эрэгтэйчүүдийн 60, эмэгтэйчүүдийн 48 кг-ын жингийн барилдаан болж манай улсаас оролцсон залуучуудын дэлхийн аваргын хошой хүрэл медальт Б.Амартүвшин ялалт авч чадаагүй тэмцээнээ өндөрлөсөн. Харин эмэгтэйчүүдийн 48 кг-д дэлхийн аваргын алт, мөнгөн медальт, гавьяат тамирчин М.Уранцэцэг хагас шигшээд өнгөрсөн жилийн дэлхийн аварга Фүна Тонакид ялагдсан. Ийнхүү хүрэл медалийн төлөө Казахстаны бөх олимп, дэлхийн аваргын хүрэл медальт Г.Отгонцэцэгт ялагдаж, шагналт байрт шалгарав.

Өнөөдөр эрэгтэйчүүдийн 66, эмэгтэйчүүдийн 52 кг-ын жингийн барилдаан болно. Манай улсаас дээрх жингүүдэд ОУХМ Г.Хэрлэн, Б.Хорлоодой, Г.Ганцэцэг нар барилдах юм.

Мөн дараагийн 2021 оны ДАШТ зохион байгуулах эрхийг Австрийн Вена хотод шилжүүлэн өгчээ. 

 

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (10)
  • 07-16 16:12
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:49
    Retweet (0)
  • 07-16 16:45
    Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)