Street style: Ц.Авиддарийн сэрүүн улирлын трэнд
2018 оны 9 сарын 11

Орчин цагийн “цэцэн бэр”-ийн тэргүүн эгнээнд түүчээлж яваа Ц.Авиддарь хэзээд үзэсгэлэнтэй, хотын бүсгүйчүүдийн стиль имижийг тодорхойлдог загварлаг эмэгтэй. “Хөрөнгийн бирж”-ийн Гүйцэтгэх захирал асан Х.Алтайгийн гэргий тэрбээр урлаг, соёл, олон нийтийн арга хэмжээ алгасдаггүй. Тэр бүрийдээ брэндийн хувцсаар гоёж, трэнд загварыг харин ч нэг хослуулахыг харуулдаг. 

Монголын нөлөө бүхий эрхмүүд, тэдний дэгжин эхнэрүүд, олны танил хүмүүсийг цуглуулсан “Фауст”-ын зочдын эгнээнд багтсан Ц.Авиддарь тогтсон жишгээрээ трэнди гоёлтой ирэв. Сэрүүн улирлын гол трэндийн нэгээр нэрлэгдсэн “Складтай юбка+ноосон цамц+түрийтэй гутал” түүний сонголт байлаа. Саарал өнгийг “шүтсэн” Ц.Авиддарийн ядам хуруунд Louis Vuitton брэндийн монограм бөгж ч гялалзаж харагдав. Фэйшниста Ц.Авиддарь хувцас, цүнх сэлтээр тогтохгүй үнэт эдлэл, чулуун зүүсгэл сонгохдоо “нүдтэй”. 

Уэйльсийн хунтайж Диана гүнжтэй сүй тавихдаа бэлэглэсэн 18К цагаан алтан дээр суулгасан 12 каратын биндэрьяа /Индранил/ чулуун шигтгээтэй алдарт бөгж энэ дэлхийн бүх л бүсгүйчүүдийн анхаарлыг татсаар ирсэн. Диана гүнжийн өөрөө сонгосон сүйн бэлзэг гэгддэг бөгж тухайн үедээ загвар, хийцийн хувьд шүүмжлэлд өртөж байсан ч хуримын дараагаас биндэрьяа шигтгэсэн бөгжний борлуулалт огцом нэмэгдсэн байдаг. Өдгөө Гүнгийн ахайтан Кэйт Миддлтоны сүйн бөгж болсон энэ бэлзэгтэй адилханыг хуруундаа зүүсэн бүсгүйчүүд олон. Тэдний нэг нь Дариа. 

Эх сурвалж: ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • 07-20 22:46
    Retweet (5)
  • 07-20 23:20
    Retweet (2)
  • 07-20 22:09
    Retweet (2)
  • Retweet (1)
  • 07-20 22:39
    Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-20 22:26
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-20 23:47
    Retweet (0)
  • 07-20 23:37
    Retweet (0)
  • 07-20 23:29
    Retweet (0)
  • 07-20 23:27
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:57
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:46
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 07-20 22:38
    Retweet (0)