Алдарт Репиний академийнхан Монголд анх удаа
2018 оны 9 сарын 4

UB Art фестивалийн хүрээнд Монгол Улсын Соёлын элч Х.Дамдинсүрэнгийн санаачлагаар Монголын урчуудын эвлэл, UB Art галлерей, Репиний нэрэмжит Санкт-Петербургийн уран зураг, баримал, архитектурын академитай хамтран Монголд анх удаа таван улсын 21 зураач оролцсон  пленэрийг өнгөрсөн долдугаар сарын 30-ны өдөр зохион байгуулсан юм. 


261 жилийн түүхтэй Оросын дүрслэх урлагийн хамгийн том академийн төрөл бүрийн урлангаас шилдэг залуу уран бүтээлч, төлөөлөгчид уригдаж, мөн Монголын залуу уран бүтээлчид тэдэнтэй хамтран оролцсоноороо онцлог. Энэхүү фестивалийн хүрээнд таван улсын уран бүтээлчид туршлага солилцон, бие биенээсээ суралцаж, судалбар зураг зурсан юм. Дэлхийд алдартай урлагийн сургууль болох “Репиний академи”-ийг Монголын хуруу дарам цөөн авьяастнууд төгсөж, уран зургийн гайхамшгийг мэдрүүлж, үе үеийн уран бүтээлчдэд үнэтэй сургамжаа өгсөөр байгаа.

1946 онд Манай улсаас анх Л.Гаваа гэх хүн анх тус сургуулийг зорьсноор Монголд дээд боловсролтой зураач бэлтгэх эхлэл тавигдсан түүхтэй. Түүнээс хойш 30 гаруй жилийн турш яг тус сургуульд сурсан оюутан байгаагүй гэдэг. Репиний академи нь уран зураг, уран баримал, зураасан зураг, урлаг судлалын чиглэлийн мэргэжилтэн бэлтгэдэг сургууль юм. Энэ жилээс эхлэн Соёлын элч Х.Дамдинсүрэнгийн санаачлагаар жилд 4-5 оюутан суралцах боломж нээгдээд байгаа билээ.

"UB Art" фестиваль Ерөнхийлөгч Х.Баттулгын ивээл дор зохион байгуулагдав

Репиний академийн төгсөгч, Төрийн соёрхолт, уран барималч Л.Ганхуяг

Уран бүтээлчид

Репиний академийнхан

Т.БАТЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (10)
  • 07-16 16:12
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:49
    Retweet (0)
  • 07-16 16:45
    Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)