Аами, Таами хувцастай боллоо
2018 оны 8 сарын 31

Монгол хүүхдүүдийн хайртай хүүхэлдэйн дүр Аами, Таами хоёрын зурагтай анхны хувцсыг бүтээсэн байна. “Хүлэг” брэндээс “Маамуу” хүүхэлдэйн киног бүтээгч "Монгол контент" ХХК-ийн албан ёсны зөвшөөрлөөр Аами, Таамитай хослол гаргажээ. Хөгжилтэй бяцхан үлэг гүрвэлүүдээр гоёсон цэвэр хөвөн даавуун унтлагын хувцсыг гэртээ ч, цэцэрлэгтээ ч өдөр тутам өмсөхөд зориулсан. Энэ нь монгол хүүхдүүдийн хайртай Аамий, Таамий хэмээх дүрүүдийн зурагтай анхны хувцас юм.

“Маамуу”-гийн хоёр дүрийн зурагтай хослол сарнай ягаан, цайвар хөхөнгөтэй, 2-6 насны хүүхдийн хэмжээтэй, биед эвтэйхэн эсгүүртэй үйлдвэрлэсэн байна. Хөнгөн үйлдвэрийн судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн шинжилгээнд хамрагдаж, хүүхдийн биед гаж нөлөөгүй гэсэн эрүүл ахуйн дүгнэлт гарчээ. “Маамуу”-гийн хөгжилтэй хоёр үлэг гүрвэлийн дүр төрхтэй дэвтэр, хивс, орны даавуу, үзэмтэй үрэл, ундаа, тоглоом зэрэг 40 гаруй бүтээгдэхүүн гараад байгаа юм. Ами, Тамитай унтлагын хувцсыг УИД, 3-р хорооллын “Номин” сүлжээгээр худалдаж байна.

Наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 02 хүртэл “Мишээл экспо”-д болж буй “Kids and Family” үзэсгэлэн худалдаагаар борлуулж байна.

Т.ЦЭНГЭЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (17)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:12
    Retweet (1)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • 07-16 15:25
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)