Томчуудын ТОГЛООМ СОНГОХДОО гаргадаг 4 АЛДАА
2018 оны 8 сарын 24

Сэтгэл зүйчид, багш нар, эрдэмтэн судлаачид бүгд л ТОГЛООМ бол хүүхдийн оюуны болон биеийн хөгжлийн салшгүй чухал хэсэг гэж дуу нэгтэй хүлээн зөвшөөрдөг. Тоглоом мэдээж хөгжилтэй байх ёстой, дээр нь сурч боловсроход нь туслах, танин мэдэхүй, мэдрэхүй хөгжүүлэх нь маш чухал үзүүлэлт. 
Хорвоо ертөнцийг таньж мэдэхэд нь туслахын тулд аав, ээжүүд балчир үрсдээ тоглоомыг нь зөв сонгох ёстой. Гэхдээ та санаа зовох хэрэггүй, томчуудын тоглоом сонгохдоо гаргахдаа нийтлэг ДӨРВӨН АЛДАА-г танд сануулъя.
СУДАЛГАА

Шинэ, залуу аав, ээжүүд мэдээлэл багатайгаас болоод хүүхдэдээ тохирохгүй тоглоом авах нь олонтаа. Тиймээс хүүхдийнхээ нас, онцлогийг мэдэрч, хөгжлийн үе шатанд нь тохирох тоглоомыг сонгох нь чухал. Хүүхдийн дэлгүүрийн худалдааны зөвлөхөөс тусламж аваарай, тэд танд маш сайн зөвлөх болно. Тоглоом гэхээрээ л дүүрэн товчлуур, чанга дуу чимээ, тод гэрэлтэй байх ёсгүй. Гол нь ирээдүйд таны хүүхдийг зураач, зохиолч, инженер, эмч, тамирчин, багш гээд хэн болоход нь туслах, эртнээс чадварыг нь хөгжүүлэх тоглоом чухал. 
НАС

Ямар насны хүүхэд тоглоход тохиромжтой эсэхийг нь огтхон ч анзааралгүй авчихдаг алдаа томчуудад бий. Хэт ахадсан, эсвэл хэт амархан санагдах тоглоом хүүхдийг түрхэн зуур сатааруулахаас өөрөөр хөгжүүлж яавч чадахгүй.
ЧАНАР

Аюулгүй байдал нэн чухал гэдгийг бүх л томчууд хэлүүлэлтгүй мэднэ. Гэвч тоглоом сонгохдоо энэ чухал үзүүлэлтийг орхигдуулдаг тал бий. Таныг хүүхэд хамгийн аюулгүй, хамгийн эрүүл, хамгийн эко тоглоомоор тоглох ёстой. Ядаж л дүү нь дараа нь тоглоно гэхээр чанартай тоглоом эдийн засагт ч хэмнэлттэй.
ХҮҮХДИЙН СОНИРХОЛ БА ЧАДВАР

Хүүхдийнхээ хүсэл сонирхол, чадварт нь тохирохгүй тоглоом сонгодог нийтлэг алдаа бас бий. Та хүүхдээ хэнээс ч илүү сайн мэднэ. Тиймээс түүнд ямар тоглоом тохирохыг сайтар үзэж, судалж, харж, туршиж байж аваарай. 
ТОГЛООМ СОНГОХОД “МӨНГӨН БОРОО” ТУСАЛНА

ЭХ СУРВАЛЖ:ГРАНД СЭТГҮҮЛ

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (31)
  • 11-13 19:36
    Retweet (8)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-18 18:13
    Retweet (2)
  • 11-18 18:36
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-18 17:53
    Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-18 18:40
    Retweet (0)
  • 11-18 18:38
    Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-18 18:31
    Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)