”Монголын сайхан бүсгүй” уралдааны ховор нандин зургийн цомгоос
2018 оны 6 сарын 22

Монголд анх удаа сайхан бүсгүй шалгаруулах уралдаан зохион байгуулж эхэлсний 30 жилийн ойг угтан Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбооноос “Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн гоо сайхны тэргүүн наадмыг “Эмэгтэйчүүд гар гараасаа” уриан дор зохион байгуулах гэж байгаа билээ. 2007 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах 14 дэх удаагийн наадмаас хойш уралдааныг түр завсарласан наадам энэ сарын 30-нд 18:00 цагт “Зайсан хилл” цогцолборт болно.

1989 онд Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн дарга асан С.Лунаагийн санаачлагаар ҮСАХ, "Залуучуудын үнэн" сонин хамтран "Монголын сайхан бүсгүй" анхны улсын уралдааныг зохион байгуулжээ. Улмаар 1992 онд Монголын эмэгтэйчүүдийн Хатан эрдэнэ холбоо ТББ байгуулагдаж, өнөөг хүртэл үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

15 дахь удаагийн наадамд зориулж "Хатан эрдэнэ" холбооны хувийн архиваас үе үеийн үзэсгэлэнт бүсгүйчүүдийн гэрэл зургийг хүргэж байна. Монголын сайхан бүсгүйчүүдийн ховор нандин зургийг болгооно уу.

1989-1999 он хүртэлх хугацаанд тодорсон Алтан эрдэнийн өргөмжлөлт сайхан бүсгүйчүүд.

1989 он. Монголын анхны сайхан бүсгүйн уралдааны ялагч Н.Биндэрьяа.

1989 он. Алтан эрдэнийн өргөмжлөлт Н.Биндэряа болон Д.Цэнгэл нар.

1990 он. Алтан эрдэнийн өргөмжлөлт Н.Мөнхцэцэг болон топ модель Э.Одгэрэл нарын бүсгүйчүүд.

1990 он. Монгол туургатны наран гэрэлт гоо өргөмжлөлт Ч.Ичинхорлоо. Түүнийг нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо гэдгийг андахгүй таньж байгаа байх.

1989 он. 

1989 он. Алтан эрдэнийн өргөмжит Н.Биндэрьяа болон Ц.Сарантуяа нар.

"Монголын сайхан бүсгүй 1991" уралдааны тэргүүн мисс Ч.Мичидмаа

1994 он. Есөн эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйчүүд.

1994 он. Наадмын үеэр

1995 он. Сайхан бүсгүй шалгаруулах уралдааны шүүгчид

1997 он. Есөн эрдэнийн өргөмжлөл хүртсэн бүсгүйчүүд. Энэ оны наадамд Б.Түмэнхүслэн түрүүлсэн билээ. 

1999 он. Сайхан бүсгүй шалгаруулах уралдааны шагналтнууд болон шүүгчид.

2002 оны Алтан эрдэнийн өргөмжлөлт Д.Уянгалянхуа, 1999 оны алтан эрдэнийн өргөмжлөлт Ц.Сансармаа, 1990 оны мөнгөн эрдэнийн өргөмжлөлт Э.Одгэрэл.

2001 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны Тана эрдэнийн өргөмжлөлт М.Сэлэнгэ

2001 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдааны Тана эрдэнийн өргөмжлөлт М.Сэлэнгэ

2007 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаан Алтан эрдэнийн өргөмжлөлт Г.Гантуяа.

2007 оны Монголын сайхан бүсгүй шалгаруулах уралдаан Алтан эрдэнийн өргөмжлөлт Г.Гантуяа.

2007 он. Сайхан бүсгүй шалгаруулах уралдааны Ган эрдэнийн өргөмжлөлт С.Ариунбилиг.

Эх сурвалж: Монголын эмэгтэйчүүдийн ХАТАН ЭРДЭНЭ холбоо

 

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (17)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:12
    Retweet (1)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • 07-16 15:25
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)