Тоглоом сонгоход юу чухал вэ?
2018 оны 5 сарын 8

Гэрээр дүүрэн, шалаар нэг хөглөрсөн тоглоом дунд таны бяцхан жаалын “гэрлийн хурдаар” хөгжиж буй оюун ухаан, хөгжлийн үе шат, сэтгэхүйд нь тохирсон тоглоом хэр их байдаг бол? Та энэ тухай бодож байв уу?

Мэдээж, хүүхдийн тоглоом хамгийн нэгдүгээрт аюулгүй байх ёстой. Дээр нь хүүхдийн оюуны хэрэгцээг хангадаг байх нь тун чухал үзүүлэлт юм шүү. Тэгвэл, 3-6 настнууд буюу цэцэрлэгийн жаалуудад ямар тоглоом тохирох вэ?

Энэ насны хүүхдүүдийн анхаарал төвлөрөлт илүү сайн. Тэд их ярьж, их асуудаг, сониучхан үедээ яваа. Хорвоотой танилцаж яваа бяцханууд бүгдийг барьж, туршиж, хүрэлцэх мэдрэхүй ашигладаг. Тэд бас найзуудтайгаа тоглох дуртай, гэхдээ ялагдах хамгийн дургүй.

 

ТОГЛООМ СОНГОХДОО ҮҮНИЙГ АНХААР

  • “Асуудал шийддэг” тоглоомууд. 20-иос дээш ширхэгтэй эвлүүлдэг тоглоом, пазл, Лего зэргийн угсардаг, өрдөг тоглоом, урт, өндөр, өргөн, хэлбэр дүрс, өнгө, тоо ширхэг, үнэр зэрэг шинж чанараар нь хослуулан эвлүүлдэг тоглоомууд хамгийн тохиромжтой.
     
  • Төсөөлөх, дүр бүтээх, барьж угсрах тоглоомууд. Байшин барилга барьдаг, тээвэрлэдэг, мөн хүүхдийн хэмжээтэй тавилга бүхий тоглоомууд, хүүхэлдэй хувцасладаг, элдэв тоног хэрэгсэл бүхий байшин, хүүхэлдэйн театр, байшин, элсний болон усны тоглоом.
     
  • Бүтээлч тоглоомууд. Том, жижиг, янз бүрийн хэмжээтэй тосон харандаа, маркер, бийр, буддаг, зурдаг, өнгө ялгадаг ном. Бас шохой, самбар, баримлын шавар, хайлчилбах, хөгжмийн зэмсэг.
     
  • Олон зураг, олон тайлбартай зурагт ном.
     
  • Булчин хөгжүүлэх тоглоомууд. Өшиглөдөг, шиддэг, цохидог бөмбөг, гурван дугуйт, бусад төрлийн гүйдэг, харайдаг, авирдаг, онодог тоглоом.

Танд санал болгосон эдгээр тоглоом, зөвлөгөө сонирхолтой санагдсан бол та заавал чанартай, брэнд тоглоомыг гадагшаа захих шаардлагагүй. Та яг одоо Shangri-La Mall дотор байрлах “Мөнгөн бороо” тоглоомын дэлгүүрийг зориорой.


“Мөнгөн бороо” тоглоомын дэлгүүр

Утас: 7705-3355

Хаяг: Шангри-Ла төв, 2 давхар, “Могжоохон” тасаг

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (42)
  • Retweet (7)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • 11-18 19:16
    Retweet (2)
  • Retweet (2)
  • 11-18 20:03
    Retweet (1)
  • 11-18 19:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • Retweet (0)
  • 11-18 20:02
    Retweet (0)
  • 11-18 20:01
    Retweet (0)
  • 11-18 19:58
    Retweet (0)
  • Retweet (0)