”Алтан бийр-12” үзэсгэлэн нээлтээр зогссонгүй
2018 оны 4 сарын 5

“Алтан бийр-12" олон улсын үзэсгэлэнг дөрөвдүгээр сарын 04-ний өдөр МУЭ-н “Арт галерей”-д МУЭ-ийн хорооны ерөнхийлөгч Б.Төмөрбаатар, МУЭ-ийн дэргэдэх залуу уран бүтээлчдийн нэгдлийн тэргүүн С.Зэсээ нарын тэргүүтэй нээлтээ хийсэн билээ.

Залуу уран бүтээлчдийн үзэсгэлэн дан ганц нээлтээр зогссонгүй уран зураг сонирхогч, уран бүтээлч нартаа зориулан дөрөвдүгээр сарын 07-ны өдөр 11:00 цагт “Таталбар зургийн уралдаан” “Уран зураг ба яруу найраг” залуу яруу найрагчдын бүлгэмтэй хамтран зохион байгуулахаар болжээ. Шилдэг таталбар зургийн эзнийг “Алтан бийр” зургийн хэрэгслийн дэлгүүрээс худалдан авалт хийх эрхийн бичиг, NINTH арт галерейд бие даасан үзэсгэлэнгээ гаргах эрх тус тус дагалдуулж өгөх юм байна.

Мөн олон сонирхолтой үйл ажиллагааны нэг урлагийн лекц булангаараа 13:00 цагт МУЭ-ийн шагналт зураач Д.Уранчимэгийн “Монгол Зээгт Наамал” лекцийг бэлтгэжээ. Эдүүгээ нэн ховордсон зээгт наамлын урлагийн гайхамшигт ур ухаан, нарийн хийц урлалыг сонирхон, дурдатгал түүхийг ирж сонирхохыг урьж байгаа аж.

Т.Батцэнгэл

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (17)
  • Retweet (13)
  • Retweet (11)
  • Retweet (8)
  • Retweet (6)
  • Retweet (3)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • Retweet (2)
  • 07-16 16:12
    Retweet (1)
  • 07-16 16:11
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 07-16 15:36
    Retweet (1)
  • 07-16 15:25
    Retweet (1)
  • Retweet (0)
  • 07-16 16:33
    Retweet (0)