“Мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ” аян зарлалаа
2017 оны 5 сарын 5

Монголбанк нь Монгол Улсын мөнгөн тэмдэгт болох төгрөгийг хэвлэх, гүйлгээнд гаргах, гүйлгээнээс татах, хүчинтэй үгүйг тодорхойлох хуулиар олгогдсон онцгой эрхтэй цор ганц байгууллага юм. Энэхүү үүргийн нэг хэсэг болсон чанаргүй, хүчингүй болсон мөнгөн тэмдэгтийг гүйлгээнээс татаж устгах үйл ажиллагааг өдөр тутамд гүйцэтгэж байна. Сүүлийн үед дахин ашиглах боломжгүй муудсан мөнгөн тэмдэгтүүдийн тоо олшрох хандлагатай болж байгаатай холбогдуулж, иргэдийг мөнгөн тэмдэгтэд зүй зохистой хандаж, соёлтой хэрэглэж хэвшихийг уриалах шаардлагатай тулгараад байна. Иймд Монголбанк олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулахаар “Мөнгөн тэмтэгтийн соёлтой хэрэглээ” аян зарлаж өнөөдөр /2017.05.02 /нээлтээ хийлээ. Нээлтийн арга хэмжээнд иргэд, оюутан сурагчид, банкны ажилтнууд зэрэг нийт 400 орчим хүн оролцов.

Нээлтийн арга хэмжээг Монголбанкны Тэргүүн Дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг нээж үг хэлэв. Тэрээр хэлсэн үгэндээ: Мөнгөн тэмдэгттэй холбогдон гардаг зардлыг Төв банк, арилжааны банкууд мөн эцсийн хэрэглэгч иргэд гэсэн 3 түвшинд авч үзэж болно. Үүнээс Төв банкны хувьд хүлээх зардал арилжааны банкуудынхаас илүү их байдаг. Арилжааны банкуудад иргэд, байгууллагуудад бэлэн мөнгөөр үйлчлэхтэй холбоотой удирдлагын зардал буюу голчлон АТМ маншинтай холбогдох  зардлууд гардаг байх жишээтэй. 21 дүгээр зуун гарсанаас хойш дэлхий даяар мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал цоо шинээр тавигдах боллоо. Улс орнуудад газар зүйн байршил болон бүс нутаг, төв суурин газруудад ямар мөнгөн тэмдэгт эргэлт ихтэй болох, түүнчлэн ямар үйл жиллагаанд хэдтийн дэвсгэрт илүү хэрэглэгддэг зэрэг мэдээлэл нь  арилжааны банк болон Төв банкинд мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудлыг илүү боловсронгуй болгоход хэрэгтэй байдаг. Ийм мэдээллийг бүрдүүлэх хэрэгцээ шаардлага бидэнд бий. Үүн тийш чиглэх нь гарцаагүй юм.  Бид дэлхий нийттэй хөл нийлүүлэн алхах ёстой. Гэхдээ юуны өмнө эргээд харахад зардал хэмнэх талаасаа үүсч байгаа гол асуудал нь өнөөдөр бидний ярьж буй мөнгөн тэмдэгтийн соёлтой хэрэглээ юм. Тиймээс арилжааны банкуудтайгаа хамтран энэхүү үйл ажиллагааг зохион байгуулж байна. Энэ асуудлыг олон нийтэд зөвөөр ойлгуулж, зөв, соёлтой хэрэглээг нэвтрүүлснээр арилжааны банкуудын хувьд ч тэр, Төв банкны хувьд ч мөнгөн тэмдэгтийн удирдлагын асуудал илүү боловсронгуй болно” гэв.

Мөн үеэр Монголбанкны Мөнгөн тэмдэгтийн газрын захирал Р.Саранцэцэг “Монгол Улсын мөнгөн тэмдэгт “төгрөг” хэрхэн бүтдэг тухай”, Худалдаа хөгжлийн банкны Касс үнэт зүйлсийн газрын захирал Ж.Цогтбаяр “Хуурамч мөнгөн тэмдэгтийг хэрхэн таних вэ?”, ХААН банкны Цахим банк АТМ сувгийн газрын захирал С.Энх-Ирээдүй “Бэлэн мөнгөнд хандах хандлага ба АТМ –ны тухай”, МУИС-ын ШУС-ийн 4-р курсийн оюутан Э.Элбэгжаргал “Мөнгөн тэмдэгтэд иргэн хүний хандах соёл” сэдвүүдээр тус тус илтгэл тавьж, Монгол Улсын тусгаар тогтнолын баталгаа болсон “төгрөг”-өө соёлтой хэрэглэж хэвшихийг уриаллаа.

Хоёр сарын турш үргэлжлэх тус аяны хүрээнд олон нийтэд хандсан олон төрлийн сургалт сурталчилгааг орон даяар зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Сонин хачин
Санал болгох  
Grandnews tweet
  • Retweet (32)
  • 11-17 16:32
    Retweet (29)
  • 11-15 13:49
    Retweet (24)
  • Retweet (9)
  • Retweet (7)
  • Retweet (7)
  • Retweet (6)
  • Retweet (6)
  • 11-24 16:13
    Retweet (5)
  • 11-24 17:02
    Retweet (4)
  • 11-24 16:35
    Retweet (3)
  • Retweet (3)
  • Retweet (3)
  • 11-24 16:45
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)
  • 11-24 16:33
    Retweet (1)
  • Retweet (1)
  • Retweet (1)