•  ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ 2-3 дахин ЦӨӨЛНӨ

    ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙН ТООГ 2-3 дахин ЦӨӨЛНӨ

    Өнөөдөр Захиргааны хэм хэмжээний актын улсын нэгдсэн санд бүртгэлтэй, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа 971 захиргааны хэм хэмжээний актаас хөрөнгө оруулалт, аж ахуйн үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой Сайдын тушаал 168, Агентлагийн даргын тушаал 25, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамж 44 нийт 237 шийдвэр байна. Уг 237 захиргааны хэм хэмжээний актыг Ажлын хэсгийн хүрээнд хянан үзээд холбогдох хуулиудад нийцээгүй 100 шийдвэр байсныг тогтоож, хууль зөрчсөн зөрчлийг арилгах үүднээс Хууль зүй, дотоод хэргийн яам 86 шийдвэрийг хүчингүй болгох, 14 шийдвэрийг шинэчлэн баталж бүртгүүлэх тухай дүгнэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлжээ. Ажлын хэсэг мөн өнөөдөр байгаа 1400 гаруй нэр төрлийн тусгай зөвшөөрлийн тоог 2-оос 3 дахин бууруулж, зөвшөөрснөөс бусдыг хориглох бус хориглосноос бусдыг зөвшөөрч, эдийн засаг, бизнесийн үйл ажиллагааг дэмжих санал гаргасныг Засгийн газар дэмжлээ.
  • Ц.Мөнх-Оргил: АТГ-ын алба хаагчид надаас уучлалт гуйж, тайлбар хийсэн

    Ц.Мөнх-Оргил: АТГ-ын алба хаагчид надаас уучлалт гуйж, тайлбар хийсэн

    Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил цаг, үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.



    Тэрбээр “Би гурван асуудлаар мэдэгдэл хийнэ. Нэгдүгээрт, АТГ-аас гаргасан миний хөрөнгө орлогын мэдүүлэгт намайг MCS компанид 18 тэрбумын өртэй гэсэн мэдээлэл гарсан. Хариуцлагатайгаар мэдэгдэхэд надад тийм их хэмжээний өр байхгүй. УИХ-д нэр дэвшихэд болон сонгогдоход мөн сайд болоход ч байгаагүй. Харин 2013-2016 оны тавдугаар сар хүртэл ийм өртэй байсан. Манай гэр бүлийн хүн 2013 оны дөрөвдүгээр сард “Гоёо” компанийг МCS холдингоос худалдаж авсан. Худалдаж авахдаа 25 хувийнх нь мөнгийг бэлнээр төлөөд 75 хувийг нь зээлээр авсан. Тэгэхээр Ц.Мөнх-Оргил аль нэгэн компаниас бэлнээр эсвэл шилжүүлгээр өөрийнхөө дансаар мөнгө аваагүй гэсэн үг. Манай гэр бүлийн хүн хувьцаа зээлээр худалдаж авсан учраас санхүүгийн тайлангийн бичилт хийгдсэн. Нэгэнт санхүүгийн тайлангийн бичилт хийгдсэн учраас хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тайлагнана. Бид өнгөрсөн зургадугаар сард УИХ-ын сонгуульд оролцохынхоо өмнө 2015 оны арванхоёрдугаар сарын 31-ны өдрийн байдлаар хөрөнгө, орлогоо тайлагнасан. Тэгэхээр энэ зургаан сарын хоцрогдолтой гарсан байна. 2016 оны тавдугаар сарын 2-нд хувьцаа буцааж шилжүүлэх гэрээ байгуулаад буцааж өгсөн. Өр тэглэгдсэн. Манай гэр бүлийн хүн өнөөдөр ямар ч өргүйгээр “Гоёо” компанийн 25 хувийг эзэмшиж байгаа. Хоёрдугаарт, Намайг орон байргүй гэсэн. Надад 2000 оноос хойш хөрөнгө, орлогын мэдүүлэгтээ тусгаж ирсэн нэг байр байгаа. Тэр байраа энэ удаа ч мөн тайлагнасан. АТГ-ынхан миний байрыг хөрөнгө, орлогын мэдүүлэгт маань бичих гэж байгаад алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн өнөөдөр албан бичиг ирүүлсэн. Удахгүй залруулга хийнэ гэсэн. Гуравдугаарт, Гадаад харилцааны сайд болсноосоо хойш намайг замбараагүй их улс төрийн томилгоог хийлээ гэсэн мэдээлэл их гарч байгаа. Би үүнд тайлбар өгөхөд, манай гадаад харилцааны яам 13 хэлтэс газартай. Үүнээс зургаан газрын дарга нь ажлаа хэвийн хийж байгаа. Долоо нь солигдсон. ГХЯ-ны онцлог нь дипломатууд байнга шинээр ажилд томилогддог. Тэр газраасаа буцаад төвдөө ирж ажилладаг учраас манай газар хэлтсийн дарга нар 3-4 жилийн зайтай солигдож байдаг. Гадаад харилцааны яаманд олон жил ажилласан туршлагатай хүмүүс ажлаа хийсээр л байгаа” гэлээ.
  • ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил 18 тэрбумын өрийн асуудлаараа мэдээлэл хийх бололтой

    ГХ-ны сайд Ц.Мөнх-Оргил 18 тэрбумын өрийн асуудлаараа мэдээлэл хийх бололтой

    АТГ-аас төрийн өндөр албан тушаалтнуудын ХОМ-ийг өнгөрсөн долоо хоногт гаргасан. Энэ үед Гадаад харилцааны сайд, УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргилыг ”МСS” группт нийт 18 тэрбум төгрөгийн өртэй гэх мэдээлэл олон нийтэд ил болсон юм. Түүнээс энэ талаар тодруулахад ”Би энэ талаар удахгүй мэдээлэл хийнэ. Тэр үед дэлгэрэнгүй мэдээлэл өгнө” гэлээ.

    Түүний өнөөдөр 13.00 цагт зарлагдсан мэдээлэл дээрх мэдээллээр тайлбар өгөхөд чиглэх бололтой.
  • Б.Жавхлан: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тийм сайн хувилбар биш

    Б.Жавхлан: “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдах нь тийм сайн хувилбар биш

    Мөнгөний бодлогыг чангаруулаад 15 хувьд хүргэж байна. Үүнийг урт хугацаандаа аюултай бодлого гэж байгаа. Хэдий хугацаанд 15 хувьд барих бололцоотой вэ?
    Инфляци маш бага түвшинд ороод ирлээ. Бараг дифляци болох гэж байна. Тэгэхээр мөнгөний бодлогыг зөөлрүүлэх, хүүг нь буулгах орон зай үүсч ирж байгаа боловч ханшинд дарамт байсаар байна. Төлбөрийн тэнцэл алдагдалтай төсөв ийм хүнд үед мөнгөний бодлогыг ойрын зургаан сардаа зөөлрүүлэх бодлого орж ирэхгүй болов уу. Мөнгөний бодлогыг чангаруулах нь Төв банкны эцсийн бодлого биш болов уу. Ямартай төсөвөө батална. Бусад өөр ямар бодлогууд орж ирэх нь вэ асуудал орж ирэх ёстой.
60618899
grandnewsmongolia@gmail.com
Монгол улс, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, 4-р хороо
Copyright © 2011-2026