Дархлаагүй хариуцлагыг вакцинжуулья
Монголчууд бид түүхэн сонголтын өмнө ирээд байна. Ардчилсан зарчмаар ард түмэн нь УИХ, Ерөнхийлөгчөө сонгодог болсоор удсан бидний хувьд сонгууль бүр түүхэн сонгууль болж байдаг. Сонголт бүрийн цаана улс орны, ард түмний эрх ашиг явж байдаг учраас үргэлж хариуцлагатай, үргэлж ухаалаг сонголт хийх учиртай. Энэ сонголт Монголын ард түмэн, тусгаар тогтнолын дархлаа юм. Харин бид үүнийгээ ихээхэн учир начиртай, ухаалаг хандаж хийх хэрэгтэй байна