УИХ-ын дэд дарга НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
УИХ-ын дэд дарга С.Баярцогт хатагтай Маргарет Юунгк тэргүүтэй НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссарын газрын Хүний эрхийн болон үндэстэн дамнасан корпораци, бусад бизнесийн байгууллагуудын асуудлаарх ажлын хэсгийн төлөөлөгчдийг өчигдөр хүлээн авч уулзлаа.