Скандал: топ модель Ч.Туяацэцэг
Энэхүү нэр хүндтэй өргөмжлөлийг гуйж биш гуядаж авсан шилдэг топуудын нэг бол яалт ч үгүй топ модель Ч.Туяацэцэг. Арав гаруйхан насандаа загварын ертөнцөд хөл тавьсан тэрээр 2003 онд топ модель гэх өргөмжлөлийг авч байсан. Өдгөө ахмад топуудын эгнээнд шилжсэн Ч.Туяацэцэг залуу үеийнхэндээ хамгийн эрт байраа тавьж өгсөн нэгэн. Олон жил тайзнаа үзэгдэж харагдах нь бүү хэл олон нийтийн газар тэр бүр ирдэггүй Ч.Туяацэцэгийн томоохон үйл ажиллагаан дээрээс л та олж харна.